Л.Энх-Амгалан: Хөвсгөлийн 2000 гаруй малчин өрх хохироод байна
Монгол улсын засгийн газар УИХ-ын тогтоолын дагуу ноосны урамшуулал олгож эхэлсэн.
Энэ урамшуулал нь бод бог малын арьс ширний урамшуулал олгох тогтоолоор үргэлжилсэн. Тухайн сумын гэрээт хоршоонд ноос арьс ширээ тушааж хоршоод нь цааш үндэсний үйлдвэрлэгчдэд хүргэх ажлыг гүйцэтгэх хэлбэрээр хийгдэж байсан.
Энэ ажил зарим газар ихээхэн хэл ам дагуулаад байна. Зөвхөн Хөвсгөл аймагт гэхэд л 2000 гаруй малчин өрх ноосны урамшууллаа авч чадаагүй байна. Эдгээр малчид 400 гаруй сая төгрөгөөр хохироод байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Зөвхөн нэг хариуцлагагүй албан тушаалтаны үйлдлээс болоод малчид маань олон зуун сая төгрөгөөр хохирч болохгүй юм. Хамгийн их хохироод байгаа нь Улаан-Уул сумынхан байна. Бид малчидынхаа холбоогоороо нэгдээд шүүхэд өгье.