Ц.Элбэгдорж: Уучлал гуйсан нь Э.Бат-Үүлийн зөв байсан
2015.04.04

Ц.Элбэгдорж: Уучлал гуйсан нь Э.Бат-Үүлийн зөв байсан

Нийслэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр Өвөрмонгол иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан уучлал гуйсан.

Түүний энэхүү үйлдлийг нийгэм олон талт байр сууриар хүлээн авч иргэд санал шүүмжлэлээ илэрхийлцгээсэн юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын эдийн засгийн чуулганд оролцогчдод хандаж үг хэлэх үеэрээ дээрх асуудлыг хөндсөн юм. Тэрбээр энэ тухай, “Монголчууд "ITB Berlin" үзэсгэлэнд амжилттай оролцож, Монголынхоо соёл,уламжлалыг сурталчилсан. Олон жуулчид манай эх орныг зорино. Тиймээс бид найрсаг байх ёстой. 180 орон Монголоор амьсгалсан.  Гурван сая Герман Монголд очно гэж бүртгүүллээ. Э.Бат-Үүлийг өчигдөр уучлалт гуйсан гэж сонслоо. Энэ бол хулчгар хүний зан биш. Энэ бол хүчтэй хүний шинж. Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг гэдэг. Бид найрсаг монголчуудынхаа талаар таагүй ойлголт өгч болохгүй. Уучлаарай энэ бол хотын бодлого биш, Монголын бодлого биш гэж хэлсэн болов уу” хэмээлээ.

Мэдээний эх сурвалж: http://time.mn/61694