Л.Болд: Бүгдээрээ казиночин шиг ярьж болох уу
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.04.10

Л.Болд: Бүгдээрээ казиночин шиг ярьж болох уу

Яг одоо УИХ-ын чуулганаар Казиногийн тухай хуулийг хэлэлцэж гишүүдийн дунд ширүүхэн маргаан үүсгээд байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд  “Казиногийн хууль нь бусад хуулийн жагсаалтыг дайрч орж байгаа нь намын бүлгээсээ нэлээд дэмжлэгтэй МАН-ын бодлого юм шиг байна. Хэн ийм бизнес хийдгийг та бүхэн мэдэж байгаа.

Гэтэл бүгдээрээ казиночин, мөрийтэй тоглоом мэддэг хүн болчихсон юм шиг өрсөлдөөд байна. Макао, Солонгос явснаа байнгын хорооны хуралдаан дээр ярьж байна. Тиймээс Үүнийгээ болих хэрэгтэй. Миний хувьд Казиногийн хуулийг дэмжихгүй” хэмээн ширүүхэн хэллээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.