Ө.Энхтүвшин: Ч.Сайханбилэг өр тавихгүй гэж хуурах гэж байна
УИХ-ын чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд багагүй санал зөрөлдлөө.
Засгийн газрын зүгээс эрчим хүч, төмөр замын салбарт авсан зээлийг өр гэж үзэхгүй гэсэн саналыг оруулж байгаа юм. Хэрэв энэ хоёр салбарт авах зээлийгш Засгийн газрын өрд оруулан тооцвол тогтоосон өрийн дээд хэмжээнээс давахаар байгаа аж. Харин энэ саналыг МАН-ын зүгээс эсэргүүцэж байна. Тухайлбал МАН-ын дарга Ө.Энхтүвшин "Өртэй холбоотой асуудал ярихаар бие биенээ молигдоод ирсэн л дээ.
Анх өрийн хэмжээг 40 хувиас хэтрээгүй гэж байснаа 12-р сард 49 хувь хүрчихсэн байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм бэ гээд цааш явуулсан. Гэтэл 10 хоногийн дараа өрийн хэмжээ 53 хувь, дараа нь 53,8 хувь болсон. Тоо, тооцоо ярихгүй хуулийн өөрчлөлт оруулж ирчихээд дараа нь "Танай нам ч байс хамтраад хийсэн, ийм л болчихлоо" гэж хожим ярих гээд байна.
Ч.Сайханбилэг өр нэмж тавихгүй гээд байгаа чинь бас л нэгнийгээ хуурах гээд байна. Засгийн газар баталгаа гаргана, зээл авна, өр тавина. Тооны тухай ярихгүй гэсээр байгаад ийм аймшигтай байдалд оруулчихлаа. Улс орно бодъё, тоо ярихгүй л гээд байдаг. Ойрын хугацаанд Засгийн газар 6 тэрбум төгрөгийн зээл төлнө гэж байна" гэлээ.