Аймгууд тусламжаа хүлээж авлаа
2010.05.24

Аймгууд тусламжаа хүлээж авлаа

Малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 366 сая төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг УАЗ-31512 маркийн автомашин, гамшгийн бэлэн байдлын чадавхийг нэмэгдүүл эхэд зориулж нэр бүхий аймгуудын Онцгой байдлын газар, хэлтэст туулах чадвар сайтай, шуурхай үйлчилгээний 10 ширхэг фургон автомашиныг 185 сая төгрөгөөр, гамшгийн голомтод аврах ажиллагааг зохион байгуулж, удирдлагар хангах, гамшгийн тухай мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай эрт зарлан мэдээлэх, гамшгийн голомтоос удирдлага болон бие бүрэлдэхүүнийг холбоо мэдээллээр тасралтгүй шуурхай хангахад зориулж холбооны тусгай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авч дээрх 10 автомашиныг тоноглон /96,2 сая төгрөг/ гамшгийн эрсдэлтэй аймгуудад өглөө.Хүн, малын өвчин дэгдэхээс сэргийлэх, малын сэг, зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, цаашид химийн хорт бодис болон малын гоц халдварт өвчний голомтод ариутгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээг байнга үзүүлэх зорилгоор 240 сая төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг ариутгалын автомашиныг хуваарилан олголоо.

Азийн хөгжлийн банкнаас үзүүлж байгаа буцалтгүй тусламжийн 3.4 тэрбум төгрөгөөс эдгээрийг худалдан авч өгч байна. Аймгуудад автомашин хүлээлгэн өгөх ёслол 2010 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болж Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын удирдлага, хамт олон, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд болон албаны бусад хүн оролцов. Үүнээс гадна байгалийн гамшигт өртөн малгүй болсон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь Завхан, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Увс, Дорнод аймгийн 8576 өрхөд тус бүр 300 мянган төгрөг буюу нийт 2.572.8 сая /хоёр тэрбум таван зуун далан хоёр сая найман зуун мянга/ -ыг нь бэлнээр өгнө. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд мөн өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллахдаа сумын хүн эмнэлэгт машин хүлээлгэн өгч малчин иргэдэд бэлэн мөнгийг нь гардууллаа. Байгалийн гамшиг, зудын улмаас улсын хэмжээнд 8 сая гаруй толгой мал хорогдож, малгүй болсон 1500 орчим өрх төв, суурин газар шилжин суурьшсан мэдээтэй байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.