Дахин төлөвлөж хүний эрх зөрчсөн үү
Гэр хорооллын дахин төлөвлөлт хүний эрх зөрчсөн үү
2015.06.08

Дахин төлөвлөж хүний эрх зөрчсөн үү

Анх Гандангаас эхлэх гээд бараагүй Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудал одоог хүртэл олны анхаарлын төвд байгаа.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх үеэр Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар байлцсан.

Гишүүд засгийн газрын гишүүдээс сонирхсон асуултандаа хариулт авсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Хийж байгаа ажлыг бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ иргэдийн эрх ашиг, Үндсэн хуульд нийцсэн байх учиртай. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа газар санхүүгийн баталгаа гаргах шаардлагатай байна” гэсэн.

Түүнчлэн тэрээр “Гэр хорооллын дахин төлөвлөлт хүний эрхийг зөрчиж байгаа гэдгийг олон улсын хүний эрхийн Эмнести байгууллагааас тогтоосон” гэдгийг хэлсэн.

Харин үүний хариудТОСК-ийн захирал А.Гантулга “Хүний эрхийг зөрчиж байгаа асуудал дээр анхаарч байгаа. хүний эрх зөрчигдсөн шүүхэд хандсан асуудал байхгүй. Компаниудаас тайлбар авахад иргэдийг хохироосон асуудал байхгүй, тэнд амьдардаггүй иргэд хэвлэлийн бага хурал хийсэн байсан” гэлээ.

Харин хуралдааны үеэрх сонирхолтой харилцан яриаг бүтэн бичлэгээр нь хүргэж байна.