Төв шуудангийн уулзвараас Цэцэг төв хүртэлх зам энэ сарын 25-нд нээгдэнэ
Дулааны болон цэвэр бохир усны шугам хоолойн өргөтгөлийн ажил хийгдэх, төлөвлөгдсөн зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан Төв шуудангийн уулзвараас Цэцэг төв хүртэлх замын зорчих хэсгийг өчигдөр хаасан билээ.
Тэгвэл энэ хэсгийг зургаадугаар сарын 25-нд нээхээр төлөвлөж байна. Замын хөдөлгөөнийг тухайн хоёр уулзварт хааж, Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзвар хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулан Сөүлийн гудамж, Сүхбаатарын гудамж бага тойруугаар хөдөлгөөнийг задлан Чингисийн өргөн чөлөөнд нэмэлт түр гэрлэн дохио байрлуулан замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөж байна.
Баруунаас ирэх нийтийн тээврийн автобусыг Сөүлийн гудамжаар оруулан Энхтайвны өргөн чөлөө уруу зүүнээс ирэх нийтийн тээврийн автобусыг Сүхбаатарын гудамжаар оруулан Чингисийн талбайн баруун талд 2 автобусны зогсоол түр байгуулан иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн байна.