Домогт бизнесменүүдийн хөрөнгө оруулалтын зөвлөгөө
2015.07.04

Домогт бизнесменүүдийн хөрөнгө оруулалтын зөвлөгөө

Уоррен Баффетт

Нас: 83

Компани: Berkshire Hathaway

Итгэл үнэмшил: Зөвхөн сайн мэдэх зүйлдээ хөрөнгө оруул, гэхдээ шударга үнээр.

Хоч: Омахийн зөнч

Бестселлер: Berkshire-ийн хөрөнгө оруулагчдад зориулсан өдөр тутмын захидал

Ишлэл: «Оймс ч байсан, хувьцаа ч байсан би чанартай барааг хямд үнээр худалдаж авахыг зорьдог».

Зарчмууд:  Баффеттийн багш Бен Грэм нь хувьцааг биш, бизнесийг худалдаж ав гэж шавь нартаа хатуу сургадаг байжээ.  Баффетт аливаа бизнесийг зах зээлд бодит өртгөөсөө доогуур үнээр зарагдах тэр агшинг хүлээдэг аж. Тэрээр 1950-аад оноос эхэлж аливаа бизнест хөрөнгө оруулж ирсэн цагаасаа энэ зарчмаас хазайгаагүй бөгөөд түүний хөрөнгө 65 тэрбум долларт хүрчээ.  Түүний хөрөнгө оруулсан компаниуд дотор American Express, Disney, Washington Post, Capital Cities/ABC, Coca-Cola, Geico зэрэг олон арван компани бий. 

Жорж Сорос

Нас: 83                                                                 

Компани: Quantum Fund

Итгэл үнэмшил: Илэрхий зүйлийг орхиж ер бусын санаанд хөрөнгө оруул

Нөлөөлсөн хүн: Карл Поппер

Хөрөнгө оруулагчийн мэдрэмж: 1992 онд английн фунтыг Европын орнуудын зохицуулагч валютын системээс гарахаас нь өмнө зарсан. 

Зарчмууд: Дэлхийн макро эдийн засгийн мэргэн шинжээч, хэйж сангуудын домог болсон Сорос валютын ханшны өөрчлөлтийг урьдчилан мэддэгээрээ алдартай. 2013 онд иенийн ханшийн эсрэг таамаг дэвшүүлсэн нь түүнийг Уолл-Стритийн хамгийн амжилттай тоглогч болгож Сорос 4 тэрбум доллараар хэтэвчээ зузаалжээ.  Тэрээр хөрөнгө оруулагчид өндөр үнийн хойноос хэтэрхий хөөцөлдөж зах зээлд хөөс үүссэний дараа валютын ханшин дээр тоглолт хийдэг аж. 

Карл Айкан

Нас: 78

Компани: Icahn Enterprises

Итгэл үнэмшил: Чанга гомдолло

Урам зориг хаанаас авдаг вэ: «Уолл-стрит» киноны баатар Горданы хэлсэн “Хэрэв чамд үнэнч найз хэрэгтэй бол нохой худалдаж ав” гэсэн үг.

Зарчмууд: Айкан 1980-аад оноос ашиг муутай компаниудыг худалдан авч, их хэмжээний хувьцааг бэлэн мөнгө болгож сурснаараа Уолл-Стритэд нэр олжээ.  Эдүгээ тэр идэвхтэн хөрөнгө оруулагч гэсэн байр суурьтай ч түрэмгий араншинтай хэвээрээ. Тэрээр бирж дээр байгаа компаний хяналтын бус багцыг худалдан авч, дараа нь захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахыг шаардаж, хувьцаа эзэмшигчдийн талд орж удирдлагатай нь дайн зарладаг өвөрмөц тактиктай аж.  Үр дүнд нь хувьцааны үнэ өсдөг. 

Жон Богл

Нас: 85

Компани: Vanguard

Итгэл үнэмшил: Хэргийн учир шимтгэлийн хураамжид бий

Хоч: Гэгээн Жек 

Ишлэл: «Урт хугацаанд ашиг авчрах гайхамшгийг урт хугацаанд зарлага авчирдаг аймшиг болгохоос сэргийл».

Зарчмууд:  Жон Богл анх 1976 онд “Vanguard 500” компанийн индекс үнэт цаасыг гаргахад олон хүн түүнийг шоолж байв. Гэвч хөрөнгө оруулагч өөрийнхөө санаанаас буцсангүй.  1996 онд зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд орсны дараа өөрийн зөв гэдгийг баталжээ. Зах зээлийг хөдөлгөж чадахгүй тохиолдолд бага зардлаар тоглох хэрэгтэй гэсэн түүний санаа эдүгээ нийтлэг болсон.  Vanguard Group нь эдүгээ 2,6 их наяд долларын хөрөнгө удирддаг хамгийн том олон нийтийн хөрөнгө оруулалтын сан юм.

Сэр Жон Темплтон (1912-2008)

Компани: Templeton Funds

Итгэл үнэмшил: Эргэн тойрны чинь хүмүүс гутарсан цагт худалдан авч, өөдрөг үед нь зар

Ишлэл: «Хэрэв бусдын авсан үнэт цаасыг худалдаж авбал үр дүн нь бусдынхтай адил байна».

Зарчмууд: Темплтон бусдыг дуурайж хөрөнгө оруулалт хийдэггүйгээрээ алдартай. Тэрээр цорын ганц  ашигтай хэлцэл бол бусад хүмүүс зарж байхад худалдаж авах.  Дэлхийн хоёрдугаар дайны эхээр хөрөнгө оруулагчид сандарч байхад тэр доллараас доогуур үнээр зарагдаж байсан бүх компаний хувьцааг худалдаж авчээ.  Үр дүнд нь хийсэн хөрөнгө оруулалт болгоноосоо ашиг хүртэв. Темплтон хөрөнгө оруулагчдаас хамгийн анх бизнесийг гадаадад салбарлан хөгжүүлэх нь ашигтай гэдгийг харж дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын чиглэлээр анхдагч болжээ.  Түүний санаа биелж 1954 онд хөрөнгө оруулсан 10 000 доллар нь 1992 онд түүнийг тэтгэвэрт гарахад 2 сая болж өсчээ. 

Натан Майер Ротшильд (1777-1836)

Компани: N.M. Rothschild & Sons

Итгэл үнэмшил: Мэдээлэл бол мөнгө

Түүх: Ротшильд өөрийн байгуулсан тагтаан шуудангийн сүлжээний ачаар лондончуудаас хамгийн түрүүнд Ватерлоогийн тулаанд Англи улс Францыг ялсан тухай мэджээ. Тэгэхэд бусад трэйдерүүд хөрөнгийн бирж дээр Английн цэргийн ялагдал дээр хэлцэл хийж байхад Ротшильд эсрэгээр нь тоглож байв.

Зарчмууд: Ротшильдын эцэг таван хүүгээ Европын хотууд руу илгээж 19 дүгээр зууны хамгийн том банкны сүлжээг үндэслэжээ.  Натан Ротшильдод Лондон ногдсон ч Франкфурт, Парис, Неапол, Вена хотоос ах, дүү нарынхаа илгээсэн нууц мэдээллээс ашиг олдог байлаа. 

Сэм Зелл                                      

Нас: 72

Компани: Equity Group Investments

Итгэл үнэмшил: Азгүйчүүд ч бас сонирхол татаж болно

Хоч: Ясан дээр бүжиглэгч 

Ишлэл: «Муу тайлантай сайн компаниудыг хайж олоод өөрт тань хэр эрсдэлтэй байхыг тооц».

Зарчмууд: Зелл голдуу дампуурах дөхсөн компаниудыг хямдхан авахыг зорьдог. Тэр өрнөөс айдаггүй.  Түүний үзэл санаа Баффетын үзэл санаатай эсрэгцдэг.  1960-аад онд Зелл үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын үзэл санааг бий болгосон нь  энгийн хөрөнгө оруулагчид том орон сууцнаас хувь хүртэх боломжийг олгож, үл хөдлөх хөрөнгө Уолл-Стритээр дамжин зарагдах чадвартай байдаг болжээ. 

Алдаа: Зеллийн 2007 онд худалдаж авсан Tribune Co хэвлэлийн газар дампуурчээ. 

Йозеф Шумпетер (1777-1836)

Эдийн засагч, улс төрч

Итгэл үнэмшил: Сүйтгэх бол дэвшлийн механизм 

Бестселлер: «Капитализм, социализм, ардчилал» (1942).

Ишлэл: «Хямрал гэдэг капитализмын хувьд хүйтэн усанд орохоос ялгаагүй».

Зарчмууд: “Бүтээлч сүйрэл” хэмээх ойлголт бол Шумпетерийн нээлт юм. Зөвхөн бүтээлч сэтгэлгээтэй бизнесменүүд инновацийг бий болгодог.  Тэд компанийг хөгжүүлэх хуучин хэв маягийг эвдэж шинийг бүтээдэг. Ийм байдлаар автомашинууд сүйх тэргийг халж, интернет хэвлэмэл мэдээллийн орон зайг эзэлж байна.  Хамгийн гол нь түүхийн үйл явцад зөв талд нь зогсох хэрэгтэй.

Питер Линч

Компани: Fidelity Magellan (1977-90)

Итгэл үнэмшил: Зөвхөн сайн мэдэх зүйлдээ хөрөнгө оруул   

Бестселлер: «Хувийн хөрөнгө оруулалтын стратеги, тактик» (1989).

Ишлэл: «Хэн ч үнэт цаасны зах зээлийн үйл явцыг ажиглаж чадна. Хэрэв та тавдугаар ангийн түвшинд математик мэддэг бол хангалттай».

Зарчмууд: 1980-аад онд Линч нь Fidelity Magellan санг дэлхийн хамгийн том олон нийтийн сангуудын нэг болгож жилийн дундаж орлогыг 29 хувьд хүргэж чаджээ.  Түүний нууц нь зах зээлийн прогнозод анхаарал хандуулалгүй, түргэн орлого олж буй тоглогчдоос зайлсхийж, харин түүхэндээ хамгийн бага үнэтэй, P/E утгатай хувьцаануудыг худалдаж авдаг байна. Удалгүй түүний арга барилыг ашигладаг санхүүчдийн бүхэл бүтэн үе төржээ. Гэхдээ тасралтгүй 13 жил үр дүнтэй ажилласан Линчийн стратеги 1990 онд 4,5 хувийн зарлагатай гарчээ. Үүний дараа тэр тэтгэвэртээ гарав. 

Александр Хамильтон (1755-1804)

АНУ-ын анхны Сангийн сайд

Итгэл үнэмшил: Санхүүгийн тогтвортой байдалд хүчирхэг төр хэрэгтэй

Хоч: Бяцхан арслан

Туршлага: Гамилтон нэг үе Жорж Вашингтоны зөвлөхөөр ажиллаж байв 

Бестселлер: 10 долларын дэвсгэрт

Ишлэл: «Аюулыг илүүд үздэг ард түмэн дарангуйлагчийн дор амьдрах тавилантай».

Зарчмууд: Америкийн чөлөөт эдийн засаг цэцэглэж байх үед Гамильтон санхүүгийн хэрэгт төр хариуцлага үүрэх хэрэгтэй гэж үздэг байв.  Тэрээр Засгийн газар хүчтэй байснаар эдийн засаг өсөх нөхцөл бүрдэнэ гэдгийг мэддэг байв.  Түүний гол зарчим нь итгэл даадаггүй Засгийн газартай орнуудын үнэт цаасыг бүү худалдаж ав.