2010.12.21

ТЕГ-ын архивт байгаа хэргүүдийг ирэх он шийдвэрлэнэ

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс эдүгээ 20 жилийн ойтойгоо золгож байгаа аж. Уг хугацаанд есөн дарга

сэлгэсэн байна. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, цаашид юу хийх талаар комиссын дарга Н.Энхболд өчигдөр мэдээлэл хийсэн юм. Ойн арга хэмжээний хаалтад зориулан уг хурлыг хийж буй ажээ.


УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга Н.Энхболд “Ойн арга хэмжээний хүрээнд олон ажил зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх, хэлмэгдэгсдийн тухай эрдэм шинжилгээний бага хурал, хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзалт хийсэн гээд олон ажил явууллаа. Гэхдээ ихэнх нь дотоод ажил үүргийн асуудал байна. Манай байгууллага иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, бичиг баримтаа хэрхэн бүрдүүлэх талаар тусламж үзүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар 26 орчим мянган хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээн ар гэр болон амьд байгаа хүмүүст нөхөх олговор, орон байр олгосон.

 

Цаашид түүхэн үнэнийг гуйвуулалгүй бодит мэдээллийг иргэдэд дамжуулж, хэрхэн хэлмэгдсэн буюу улс төрийнх мөн үү үгүй юу, тухай цаг үе ямар байсан гэх мэт асуудлыг олон нийтэд хүргэх учиртай.


Ингэснээр хойшид дахин ийм зүйл гарахгүй байх нөхцөл бүрдэнэ” гэв. Цагаатгах ажил үндсэндээ дуусах шатандаа орсон бөгөөд ТЕГ-ын архивт буй таван мянга орчим хүний хэргийг ирэх оны эцэс гэхэд шийдвэл дуусгавар болох аж. Мөн ОХУ-аас 20 орчим хүний хэргийг шилжүүлж авах учиртай аж. Одоогийн олгож байгаа нөхөх олговор нь 1990 онд батлагдсан болохоор өнөөгийн нөхцөл байдалд тохируулах арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд гаргасан байна. Тиймээс стаститик, хууль хяналтын байгууллагтай хамтран энэхүү ажлыг судлан хүргүүлжээ. Харин нэмэх эсэхийг УИХ-ын бүтцээр хэлэлцэн шийдвэрлэх аж. Гэхдээ анх олгочихсон хүмүүст дахин нэмж олгох эсэх, хэдэн оноос хойшид нь олгох вэ гэсэн асуудал бий аж. Өнөөдрийн байдлаар цагаатгах ажилд 18 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна төсөвт суусан хөрөнгөнөөс хэлмэгдэгсдийн ар гэрт орон сууц авч өгчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.