2015.08.08

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Дархан-Уул аймагт ажиллалаа

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Дархан-Уул аймагт уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус уулзалтанд Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох оролцож, төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах, бодлогын бичиг баримт болон үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдсантай холбогдуулан Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгчээ.

“Баялаг бүтээгчдийн холбооны салбар, хорооны хуралдаанууд орон нутагт хэрэгжиж эхлээд байна. Аж үйлдвэрийн яамнаас энэ уулзалтыг дэмжиж ажиллаад, тодорхой мэдээллийг өгсөн” гэж Аж үйлдвэрийн яамны СБТГ-ын дарга Д.Баттогтох мэдээллээ.