70-80 хувийг алдана гэдэг бол нийт тариаланчдын үг биш
УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.08.19

70-80 хувийг алдана гэдэг бол нийт тариаланчдын үг биш

УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа"Улсын хэмжээнд зуншлага алаг цоог байна. Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байгаа бол газар тариалангийн бүс нутаг болохТөв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөвтэй байна. Гэвч ургацын хэмжээ нэмэгдэх боломжтой.

Нийт тариалангийн 2.7 хувь онц, 43.8 хувь сайн, 43.5 хувь нь дунд, хоёр хувь нь муу соёолсон байна. Зургадугаар сард нийт нутгаар хэт халалттай байсан тул тариалалтын өсөлт зогсч, ихэнх тапбай бутлаагүй тул нийт ургацын 40 хувийг алдах магадлалтай байна. Дорнод, Архангай, Өвөрхангайд нийт талбай хэвийн ургацтай байгаа. Тариалалтын дийлэнхи хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ, Төв аймгийн нөхцөл байдал тааруу байгаа. Сэлэнгэ аймгийн тариаланчид нийт ургацынхаа 65 хувийг бурэн авна. 10 хувийг нь авах боломжгүй болсон. Үлдсэн 25 хувь нь ургац хураалт эхлэх хүргэл ургах боломжтой эсэхийг харна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Харин Төв аймаг нийт тариалалтынхаа 60 хувийг авах тооцоотой байна. Энэ жилийн хувьд хамгийн хүндхэн зусч байгаа аймаг нь Увс болон Хэнтий аймаг. Бусад аймгийн хувьд харьцангуй гайгүй байгаа. Хэнтий аймгийнхан л гэхэд энэ жилийн ургацынхаа 70 хувийг алдахад хүрсэн.

Тус аймгийн Дадал, Норовлин сумдад зуншлага сайтай га-гаас 10-14 цэнтр ургац авна. Хурх, Биндэрт байдал хүнд, бараг л 80 хувийн ургац алдах шинжтэй. Ургацын төлөв байдлын мэдээ нарийвчилсан байдлаар наймдугаар сарын  25-нд гарна. 70-80 хувийг алдана гэдэг бол нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн л хэвлэлээр ингэж мэдэгдсэн. Ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй, хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байгаа. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны нэмэгдэх аюултай. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй юм. Өнгөрсөн тав, зургадугаар сарын цаг агаарын мэдээ урьдчилсан мэдээллээс зөрсөн, үүнээс болж ажлын горим алдагдсан тал бий. Гэхдээ хэн нэгнийг буруутгаж чичлэхээсээ илүү цаашид яах вэ гэдгээ сайтар тунгаах ёстой.

Манай яамныхан энэ зун огт амралгүй ажиллаж байгаа. Ургацын комиссыг тусгайлан байгуулсан. Хийх ажил тун их байгаа ийм үед хариуцлага тооцохоосоо илүү хэтээ харж, ажлаа зохицуулах чухал байна. Сүүлийн 20 гаруй жил тариаланчид хөрсөндөө анхаарал тавиагүй. Тиймээс бид хөрс бордоход зориулаад 40 хувийн хөнгөлөлттэй үнээр бордоо олгохоор зорьж байгаа. Бид тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хуульд ч хөрс арчилгааг чухалчлан тусгасан. Тариаланчид маань төрийн өмч болох газрын үр шимээр амьдарч байгаагийнхаа хувьд бордож, тордож байх ёстой. Үр тарианы цавуулаг бага, чанар тааруу байгаа юм бол сайжруулахад анхаарах учиртай баймаар. Тиймээс хөрсний чанараа дордуулаагүй тохиолдолд газар ашиглах гэрээг хангалттай хугацаагаар сунгадаг байхаар тусгасан. 60 жил хүртэл хугацаагаар гэрээ хийнэ. Тэгснээр тариаланчид газраа, агуулахад байгаа үр тариагаа барьцаалаад зээл авах боломж бүрдэнэ.

Тариаланчдыг дэмжих гол хөшүүрэг нь улаанбуудайн урамшуулал боловч чанараас нь үл хамааран тонн тутамд урамшуулал олгож байгаа нь буруу юм. Урамшуулал их авахын тулд чанартай чанаргүйг үл тоон их хэмжээгээр тарихыг л чухалчилж байна. Тиймээс энэ жилээс эхлэн нийт тарьсан улаанбуудайнд бус чанартай, чанаргүйг үл тоон их хэмжээгээр тарихыг л чухалчилж байна. Тиймээс энэ жилээс эхлэн нийт тарьсан улаанбуудайнд бус чанартай, цавуулгийн шаардлага хангасан буудайнд л урамшуулал олгох бодлогыг барьж байна. Тиймээс манай салбар цаашид чанарыг чухалчилна. Судалгаа шинжилгээнд тулгуурлаж ажиллана.