2011.01.11

Н.Энхболд:Улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгааныг тогтооно.

УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Н. Энхболдтой ярилцлаа..

-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс ирэх оныхоо ажлын төлөвлөгөөг гаргасан гэсэн?

- Тагнуулын ерөнхий Газрын архивт байгаа хэргүүдийг энэ жилдээ багтааж шалгаж дуусгах юм. Ойролцоогоор 2000-3000   хэрэг   шалгах ёстой. Цагаатгах комисст батлагдсан хөрөнгө байхгүйгээс ажиллах хучин, цалин хөлс гээд асуудал байна.

 

Яахав, дотоод нөөц бололцоогоо ашиглаад Цагаатгах комиссоос хөрөнгө гаргаж Тагнуулын ерөнхий газарт 14 гэрээт ажилтан ажиллуулж байна. Дээрх хүмүүсийн хэргийг шалгаад дуусчихвал улс төрийн хэргээр шийтгэгдсэн хүмүүсийн хэрэг дуусах юм. УИХ-аас бидэнд өгсөн чиглэлээр бол энэ ондоо багтааж дуусга гэсэн. Гэхдээ арай л амжихгүй болов уу.

-Энэньхөрөнгөмөнгөтэйхолбоотойюу?

-Хөрөнгө мөнгөтэй холбоотой гээд шууд хэлж болохгүй. Архивын материалуудын ихэнхи нь хуучин монгол бичгээр бичсэн байдаг л даа. Тиймээс хуучин монгол бичиг мэддэг, архивт ажиллах туршлагатай байх хэрэгтэй. Үүнээс гадна Тагнуулын ерөнхий газар ажиллах хүнд тодорхой шалгуур тавьдаг. Энэ бүх шаардлагыг хангасан хүн тэр бүр олдохгүй байна.

-ОХУ-аасавахархивынбаримтматериалаабүгдийгньавчирсануу?

-Анх ирсэн мэдээллээр 400 орчим монгол иргэний хэргийг хойд хөршид шийдсэн гэсэн гэж байсан л даа. Харин энэ хүмүүсийн хэрэг дунд ЗХУ-ын харьяат' иргэд байгаа нь тогтоогдсон. 90 гаруй хүний материал Монголд авчирсан, 100 гаруй хүний материал манайд байдаг юм байна. Тиймээс сая болсон хурлаар энэ тоог эцэслэн гаргах үүргийг ТЕГ-т өглөө. Одоо бол 20 орчим хүнтэй холбоотой иргэний хэргийг ОХУ-ын аль нэг архиваас олж үзэх шаардлагатай болсон. Гэхдээ энэ тоог дахин нягтлах хэрэгтэй. Үүнээс бага ч байж магадгүй. Дээрх иргэдтэй холбоотой материал олдох эсэх, аль архивт байгааг бид мэдэхгүй шүү дээ. Цагаатгах комиссын 20 жилийн ажлыг дүгнэж байхад хэлмэгдүүлэлтийн үеийн нөхцөл байдал, үр дагаварын талаар бүхэлд нь хийсэн , судалгаа, дүгнэлт байдаггүй.  Өнөө хүртэл монголчуудын "' зарим нь аль нэг улс төрийн хүчин дангаараа үүнийг хийсэн гэж ойлгодог. Тиймээс хойч үедээ сургамж болох үүднээс энэ бүхэнд дүгнэлт өгөх ажлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс хийнэ.     

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.