Уул уурхайг улс төржүүлэхээ болимоор байна
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.09.18

Уул уурхайг улс төржүүлэхээ болимоор байна

-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 25 жилийн ойн баяр тохиолоо. Таны хувьд гурван парламентад суусан туршлагатай улстөрчдийн нэг. Тэгэхээр 25 настай Монголын парламентын ахиц дэвшил, ололт, амжилтыг хэрхэн дүгнэдэг вэ?

- Хорин таван жил багагүй хугацаа. Парламентын тогтолцоо ардчиллын баталгаа юм. Монголчууд 25 жилийн өмнө шинэ Үндсэн хуулиа баталж ардчилсан чөлөөт сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллага дахь төлөөллөө сонгодог болсон. Өнгөрсөн хугацаанд Монголын парламент эрийн цээнд хүрч төлөвшсөн, алдсанаасаа оносон нь илүү байсан.

Бид 25 жил явж ирсэн парламентын үйл ажиллагаанд үндэслэн үнэлэлт өгөх хэрэгтэй. Энэ бол түүхэн боломж. Үнэлэлтэд суурилж парламенттай холбогдсон эрх зүйн орчноо сайжруулж боловсронгуй болгох нь зүй. Үндсэн хуулийн хүрээнд авч үзэх юм бол Монгол Улс хагас парламентын буюу. хагас еренхийлөгчийн засаглалтай. Цаашид парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, чиг үүрэг эрх мэдлийг байх ёстой түвшинд нь тодорхой, болгох шаардлагатай. Гол нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн гэсэн төрийн институцийн хариуцах ажлын чиг, эрх үүргййн хуваарилалт, уялдааг сайжруулж, зааг толоох шаардлага байгаа гэж үзэж байна.

Нөгөө талаар гүйцэтгэх засаглалын тоггвортой байдлыг хангах, Ерөнхий сайдын эрх мэдлийг тодорхой түвшинд нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Ийм асуудлуудыг оновчтой шийдвэрлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бэлтгэл хийгдэж ажил байна.

-Энэ удаагийн парламентад улс төрийн хариуцлага гэгч зүйл байхгүй болж гэх шүүмжийг олон хүн хэлдэг. Та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ удаагийн парламент олонхигүй. Иймээс засгийг парламентад бүлэгтэй ч үзэл баримглал өөр намууд бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Гэхдээ энэ удаагийн УИХ-ыг хариуцлагагүй гэж хэлж болохгүй, Үндсэн ажлаа сайн хийж байгаа, Эдийн засгийн, нийгмийн болон шүүх, захиргаа, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлд эрх зүйн орчныг шинэчилж, олон хууль боловсруулж баталсан. Парламентын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг сайтар нэвтрүүлсэн нь энэ байгууллагын ажлыг богино хугацаанд үр дүнтэй ажиллахад нөлөөлсөн. Харин парламент Үндсэн хуульд зөв өөрчлөлт оруулж чадвал, парламентын түүхэнд онцгой явдал болно.

-Ямар учраас хариуцлагагүй гээд байна вэ гэвэл улс төрийн амьдрал нэлээд тогтворгүй байна. Өнгөрсөн хавар, зуны турш улс төржсөний эцэст сая нэг Засгийн газар бүрдэж байна. Одоо дэд сайд нар томилогдоогүй гээд асуудал ургасаар байна шүү дээ?

-Намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулганаар Засгийн газрыг бүрдүүлж амжлаа. Харин одоо ирэх сард эхлэх ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудыг шууд хэлэлцээд явах боломжтой боллоо.

-Ерөнхийлөгч “давхар дээл”-ийн талаар хамгийн их хөнддөг. Гэтэл шинэ сайд нар бүгд “давхар дээл”-тэй. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-УИХ-ын гишүүдээс Засгийн газрын гишүүн томилох уу, эсвэл гаднаас өөр хүнийг Засгийн газрын гишүүн болгох уу гэдгийг Ерөнхий сайд шийддэг. Энэ нь Монгол Улсын холбогдох хуулиар нээлттэй байдаг. Парламентын засаглалтай ихэнх оронд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байдаг нь нийтлэг.

Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй сонгогдсон парламентын гишүүдээс Засгийн газрын гишүүн болох нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд илүү эерэг үр дүн авчирдаг. Нөгөө талаас нь харвал улс төрийн хариуцлагатай холбогдоно. Энэ нь ардчиллын үндсэн зарчимд нийцдэг юм. Гэхдээ Засгийн газрын гишүүдийн тодорхой хувь гаднаас байж болно.

Манай парламентын гишүүдийн тоо цөөхөн учир Засгийн газрын бүх гишүүд нь парламентаас томилогдохоор УИХ Засгийн газарт тавих хяналт сулардаг гэж ярьдаг нь ч үндэслэлтэй. Энэ асуудалд УИХ-д хүчтэй цөөнхтэй үед бол санаа зовохгүй байж болох талтай.

-Шинэ сайд нарыг мэргэжлийн бус гэсэн шүүмжийг хэлдэг. Таны хувьд Засгийн газрын танхимд байсны хувьд шинэ сайд нарт хандсан шүүмжийг хэрхэн хүлээж авав?

-Мэдээж тухайн салбарын сайд тэр чиглэлээр мэргэшсэн, салбартаа ажилласан туршлагатай байвал илүү сайн байх нь ойлгомжтой. Гэхдээ сайд улс төрийн албан тушаалтан. УИХ улс орны бүх салбарын асуудлыг авч хэлэлцдэг. Энэ утгаараа УИХ- ын гишүүн сайд болбол салбарын яамны мэргэжлийн багтай хамтраад ажиллах бүрэн боломжтой. Хамгийн гол нь шинэ сайд нар салбарын яамны мэргэжлийн багтай хамтраад ажиллах нь чухал. Шинэ сайд шүүмжлэлээс айх биш, шүүмжлэлийг сонсож хурдан, шийдэмгий зоригтой ажиллах нь чухал байдаг.

-Арай гэж элэг бүтэн болсон Засгийн газрын нэг гишүүнийг огцруулахаар О.Баасанхүү гишүүн тогтоолын төсөл өргөн барьчихлаа. Энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхийг шаардаж байна.  Дахиад л сандал, ширээний асуудал яригдах нь?

-Тийм ээ. Ямар учраас огцруулах болсон талаар төсөл өргөн барьсан гишүүнээс тодруулах нь дээр.

-Яг энэ асуудалтай зэрэгцээд Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулахаар тогтоолын төсөл өргөн барьж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг С.Баярцогт гишүүний огцруулах төсөл өргөн барьсантай холбон тайлбарлах нь бий. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудалд бодитой мэдээлэл алга. Ер нь аль нэг хүнээс хамаарч хууль тайлбарлах, тийм шийдвэр гаргах нь их зохисгүй үйлдэл байх. Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилохтой холбоотой асуудал Үндсэн хуулиас гадна Засгийн газар, УИХ-ын тухай хуулиар нилээд нарийн зохицуулагдсан байдаг.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсан. Гэтэл ажлын хэсгээс хуудуутай нэмэлт өорчлөлт оруулж ирсэн талаар Ерөнхийлөгчийи хуулийн зөвлөх хэлсэн. Ер нь таны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар кноп дарсан. УИХ хууль ёсны дагуу уг хуулийг баталсан. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хоригийг яаралтай хэлэлцэж шийдвэрлээд холбогдох нэмэлт өөрчлөлт хийгээд явах нь зүйтэй гэж үэсэн.

-Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал захиргааны хэрэг хийсэн хүмүүс өршөөгдөнө. Өөрөөр хэлбэл, төр 2000 гаруй хүнийг өршөөнө гэсэн Өршөөлийн хуулийн утга учир үгүй болно гэдгийг зарим гишүүн хэлж байгаа?

-Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай мэдээлэл солилцсон. Улс төрийн албан тушаалтны хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахгүйгээр шийдвэрлэх боломж байгаа гэж байсан.Тиймээс энгийн иргэд Өршөөлийн хуульд заасны дагуу өршөөгдөх нь хэвээрээ гэж ойлгож байна.

-Монголын эдийн засгийг аврах том төслүүд хэтэрхий их улс төржсөнөөс болоод урагшлахаа больсон. Уул уурхайн сайд байсан хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Энэ бол харамсалтай явдал. Уул уурхай, эрчим хүч зэрэг бодит үр дүн өгөх салбарын ажлыг улс төржүүлэхээ болимоор байна.

-Тавантолгойн төсөл гэхэд УИХ, Засгийн газар хоёр тал болоод байлдаж байна. Энэ төслийн ажил юу болж байгаа вэ?

-Засгийн газрын Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний төсөл нь маш тааруу төсөл байсан, Өөрөөр хэлбэл тэр гэрээний төсөл нь монголчуудын эрх ашгийг ноцтой зөрчсөн, энэ ордыг ашиглахтай холбогдсон өмнө нь гарсан УИХ-ын шийдвэрт үл нийцэх төсөл.

Энэ төслийг урагшлуулахаар УИХ-ын ажлын хэсгээс Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжийн дагуу Засгийн газар ажиллаж байгаа гэж ойлгож байна. Хэсэг гишүүдээс Ерөнхий сайдад энэ ордод хөрөнгө оруулалт татахтай холбогдуулж саналаа хэлсэн. Ерөнхий сайд судалж үзнэ гэсэн. Тэр нь эхний ээлжинд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хүртэлх хувийг дотоодын хөрөнгийн биржээр стратегийн хөрөнгө оруулагчдад худалдах нь зохистой.

Ингэснээр гол маргааны сэдэв болдог энэ компанийн, дам утгаараа ордын үнэлгээ ойлгомжтой болно. Ер нь Засгийн газрын хөтөлбөрт орсон уул уурхайн компаниудыг хувьцаат, нээлттэй компани болгох зорилтыг хэрэгжүүлэхгүй удаж байгаа нь анхаарал татсан асуудал. Эдгээр компаниудад арилжаа хийдэг, тодруулбал хөрөнгийн зах зээл дээр тоглох эрхийг нь нээж өгөхгүйгээр засаглалыг сайжруул, үр ашгийг дээшлүүл гэж шаардах нь зохимжгүй юм.

-Та   Тавантолгойн хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээр дээр гэрээний төсөл маш тааруу байсан гэлээ. Үнэхээр хөрөнгө оруулагчийг сонгох сонголт муу байв уу?

-Энэ асуудал хөрөнгө оруулагч талд хамааралгүй л дээ. Яагаад нэмэлт хоёрхон хувийн нөөц ашигласны төлбөрөөр татвар төлсний дараах бүх ашгаа 60 жилийн хугацаанд авахааргүй хэлэлцээр хийсэн бэ гэдэг асуудал байгаа юм.

Хоёр хувийн нөөц ашигласны татвар авснаас, өнөөгийн Тавантолгойн ордын төрийн эзэмшлийн 80 гаруй хувьд оногдох ноогдол ашгаа авахад 4-5 дахин илүү ашиг оногдохоор тооцоо гарсан байсан.Тиймээс энэ хоёр хувийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хэлэх байна. Нөгөө талаас улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг хөрөнгө оруулалт нэртэй зээлийн барьцаанд тавьж байхаар.тодорхой хувийг нь хөрөнгийн биржээр зарж жинхэнэ хөрөнгө оруулалт санхүүжилт татах боломж нээлттэй байгаа.

Ерөнхий сайд удахгүй Тавантолгойн гэрээг хийнэ гэсэн. Тэгэхээр энэ намрын чуулганаар Тавантолгойн төслийн гэрээний талаар яригдах болов уу. Эсвэл УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй юу?

-Гэрээг хурдан хийх нь зөв. Гэхдээ Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулж гаргасан УИХ- ын тогтоолоор гэрээний төслийг Засгийн газар УИХ-д танилцуулах үүрэггэй. Нөгөө талаар бүх ард түмэн хувьцааг нь эээмшдэг, стратегийн ач холбогдол бүхий орд юм.

-Намрын чуулганаар төсөвт тодотгол хийнэ гэж байгаа. Ер нь эдийн эасгийн төлөв байдлыг хэрхэн харж байна вэ?

-Уул уурхайн салбар нь эдийн засагт нөлөө ихтэй орнуудын санхүү, төсөв сайнгүй байна. Монгол Улсын тухайд эдийн засаг, түүнчлэн төсвийн орлогод голлох нөлөө бүхий нүүрс, алт, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн бүс нутгийн болон олон улсын зах зээлийн огцом бууралттай байгаа нь төсөвт тодотгол хийх нөхцлийг бий болгож байна.

2015 оны төсвийн тухай хуулийг баталж байхад нүүрсний үнэ муу байх нь ойлгомжтой байсан. Харин зэсийн баяжмалын үнийг огцом унана гэж тооцоогүй. Энэ төсөөллийг Сангийн яам гаргадаг. Гол нь ашигт малтмалын бүтээгдэхүүний өртөгт голлох нөлөөтэй нефтийн зах эээлийн үнэ буурсан нь бас ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ буурахад нөлөөлж байна.

Иймээс төсөвт тодотгол хийж тэвчих боломжтой зардлуудыг царцааж, төсвийн реформыг хийх нь зүйтэй. Төсвийн шинэчлэлийн тухайд шийдэх шаардлагагүй олон төрлийн зардлуудыг хасч, хувийн хэвшилд хөрөнгийг шилжүүлэх хэрэгтэй байна. Мөн олсныхоо хэрээр зарцуулдаг үрэлгэн тогтолцооноос салж, хуримтлал бий болгох, хуримтлалыг өсгөж үржүүлэх тогтолцоонд шилжих цаг болсон. Болж өгвөл юмны үнэ өссөн үед цалин, тэтгэврийг бага ч гэсэн нэмэх нь зүйтэй.

Эдийн эасгийн тухайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт яаж эхэлж байна. Гашуунсухайт Тавантолгойн төмөр замыг Тавантолгой ордын ашиглалттай холбохгүйгээр бариад дуусгачихмаар байна. Энэ төмөр зам өөрөө ашигтай төсөл. Тиймээс санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагч олдоно. Бараг бэлэн болж байгаа болов уу. Ингэснээр Тавантолгойн ордын үнэ цэнэ нэмэгдэнэ. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ нэмэгдэх болно. Мөн Гацууртын ордыг хурдан хөдөлгөмөөр байна. Өмнө нь байсан ойг нь аваад шороон ордыг нь олборлочихсон, нөхөн сэргээгүй байгаа орд шүү дээ.

Археологийн хайгуулаар соёлын биет өв байхгүй нь тогтоогдсон гэх мэдээлэл гарч байна. Энэ ордыг ашиглаж эхэлснээр гадаад валютын нөөцийг 800 орчим сая ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой тухай тооцоо гарч байсан. Гол нь УИХ, Засгийн газар хурдан шийдвэр гаргамаар байна.

-Нүүрсний үнийн уналт доод цэгтээ хүрсэн энэ үед хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх нь манай талын ашиг орлого, эдийн эасагт сөргөөр нөлөөлнө гэх прогнозыг эдийн эасагчид гаргасан байсан?

-Энэ бол мэдээжийн асуудал. Гэхдээ ашиг, орлогыг таагүй ба өөдрөг хувилбарын дундуур нь тооцож болох хувилбар байдаг.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байна вэ. Одоо шинэчлэгдэж амжихгүй болов уу. Арай л оройтож байх юм шиг?

-Сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулиа өөрчилдөг нь сайн зүйл биш. Зүгээр зайлшгүй сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай зүйл байвал хийх нь зөв,

Танай намын дотоод эөрчил их байна. Дотроо учир зүйгээ ололцохгүй байна гэх мэдээлэл их гардаг. Ингэж зөрчилддөг нь олон фракцийн нэгдлээс бүрддэгтэй холбоотой юу?

-Нэг их зөрчлийг олж харахгүй байна, Ер нь АН-ын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байдаг. Тийм болохоор ингэж харагдаж байгаа байх. Энэ байдал эрх барьж байгаа үед ч хэвээрээ байна гэж ойлгож байна.