БОНХАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг
2015.10.06

Зайсангийн орон сууцнууд дэд бүтэцээ яаралтай шийдвэрлэх ёстой

2000 оноос хойш Богдхан уулын нутаг дэвсгэрт аялал жуучлал хөгжүүлэх зорилгоор  газар олгоно гэдэг малгай дор  Байгаль орчны яам дээрх тусгай хамгаалалттай газрын захиргаанаас газар олгож эхэлсэн нь Дархан цаазат энэ газрыг орон сууцны газар болгон хувиргасан юм.

Хотын захиргаа, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зүгээс цэвэр бохир усны асуудал 2-3 жилийн дараа үүсэхийг сануулж байгаач шийдэл олдохгүй байна.

Богдхан уулын Дархан цаазат бүс, зайсан толгой орчмын нутагт байшин барилга барьсан аж ахуй нэгжүүдэд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, усны тухай хуулийг зөрчсөн барилга барих зөвшөөрөл аваагүй гэсэн олон шаардлагаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас торгууль тавьсан.

Нийслэлийн төвлөрсөн усан хангаж, цэвэр бохир усны систем очоогүй болохоор аж ахуй нэгж иргэдийн барьсан барилга нийтдээ 200 гаруй гүний худаг гарган ашиглаж байна. Ингэж олон худаг ус соруулах нь Богдхан уулын Дархан цаазат газар, ан амьтанд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн хяналтаас тогтоосон байна. Гэвч Байгаль орчин, аялал жуучлалын яам, барилга хот байгуулалтын яамнаас нэгэнт баригдсан барилгыг нураах бололмжгүй хэмээн хэллээ.

БОНХАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг  "Нэгэнт баригдсан бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй. Одоо яах билээ дээ. Иргэдийн хэдэн тэрбум төгрөгөөр байгуулсан хөрөнгө орууллалтыг яах билээ. Үүнийг аль нэг яам, сайд, засгийн газар ч хүчир хүрэхгүй асуудал" хэмээн хариуллаа.

Туул голын хамгаалалтын далангийн бүсэд баригдсан барилгыг нураах боломжгүй, нөхөн төлбөр хэн төлөх нь ч тодорхойгүй. Авто машины зогсоолгүй зарим барилга руу машин очих боломжгүй барьсан тохиолдол тулгараад байна. Мэргэжлийн хяналтын газрын зүгээс зайсан толгойн иргэдийг зохион байгуулалтад орж өөрсдийн дэд бүтэцийн асуудлаа шийдвэрлэх ёстой хэмээн санууллаа.