Тэр хоёр эмч надаас юугаараа илүү юм бэ
Улсын төсөв батлах онцгой эрх УИХ-ын гишүүдэд бий. Тиймээ ирэх жилийн төсвийн төсөлд хэмнэлтийн бодлого хэр оновчтой туссан, эсэхийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Үндсэн хуулийн цэцэд 500 сая төгрөг өгчихсөн хэрнээ цалин хасна гэх юм. Гаднаас зөвлөгөө авахад арван тэрбум төгрөг өгнө гээд тавьчихаж. “Оюутолгой” төслийн гадаадын хоёр эмчид тэр их мөнгийг өгөх гэж байгаа юм.
Цалингийн зардлаас хэмнэх гээд байгаа нь 2.5 тэрбум шүү дээ. Яагаад иргэдийнхээ цалинд хоёр тэрбум төгрөг өгч чаддаггүй төр вэ. Улс төрийн бялуу хуваарилж, яамдын тоог нэмсэн.
Үүнийгээ нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Дэд бүтцийн яамыг дөрөв, Хөдөлмөрийн яамыг хоёр болгож хуваасан нь үнэн биз дээ. Хэмнэх зарчим энд л байх учиртай. Гэтэл би монгол төрд ажиллаж байгаа хүн. Тэр хоёр эмч надаас юугаараа илүү юм бэ. Үүнд хариулт өгөх хэрэгтэй.