НАМЗХ
2015.10.13

Есөнзүйл сумын дөрвөн залуу сайн малчны тэмдэгээр энгэрээ мялаалаа

НАМЗХ-оос холбооны нэрэмжит сайн малчин тэмдэгийг хоёр жилийн өмнөөс олгох болсон. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын дөрвөн залуу сайн малчны тэмдэгээр энгэрээ мялаасан байна.

НАМЗХ-ны удирдах зөвлөлөөс олгох мядал тэмдэгүүддээ журам гарган баталдаг. Хоёр жилийн өмнөөс журамдаа сайн малчин залууд тэмдэг олгох журамыг оруулжээ. Энэ жилээс үүнийг идэвхижүүлэн олгож малчин залуусаа урамшуулж байгааг Өвөрхангай аймгийн нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны удирдлага хэлсэн юм.

Таваас дээш жил мал маллаж байгаа болон малын үйлдвэр угсааг сайжруулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, сум орон нутагтаа манлайлан ажиллаж, хөдөлмөрлөж байгаа залуу малчиддаа энэ тэмдэгийг олгодог байна. Энэ нөхцөлийг хангасан дөрвөн сайн малчин залуу тодорлоо.

Ингэж хөдөлмөрлөж, бүтээж байгаа залуучуудаа дэмжээд өгвөл Монголын хөдөө нутаг эзгүйрэхгүй. Энэ бодлогын үүднээс залуучуудын холбоо нийгмийн ардчилалын төлөө энэ тэмдэгийг олгож эхэлсэн байна.