Малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг хамгийн их хүлээж байна
Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төсөл хөдөө орон нутагт хамгийн хүлээлттэй байна.
Жилийн дөрвөн улиралд ганц ч амралтгүй зүтгэдэг тэдний хувьд таван жилийн өмнө ч гэсэн тэтгэвэрээ тогтоолгох нь амьдралд нь хэрэгтэй нэг шийдэл байгаа юм. УИХ-ын гишүүн Я.Содбаатар аймаг орон нутагт ажиллах үеэр Өвөрхангай аймгийн ахмадууд энэ асуудлыг хөндсөн байна.
Тэтгэвэрийн насыг наашлуулах энэ хуулийн төсөл хавар нэг хэсэг хүчээ авч байсан ч хөдөө орон нутгийн иргэд батлагдсан мэтээр ойлгож нэг хэсэг шуугисан. Харин өнөөдөр нам жим байна. Энэ асуудлыг хөдөө орон нутгийн малчид, иргэд хамгийн ихээр сонирхож байна. Төр захиргааны байгуулагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчид долоо хоногт хоёр өдөр, жилийн амралт гээд улсаас амраадаг.
Гэтэл малчдад амралт гэж байдаггүй учир дээрх хуулийг зөв зүйтэй хэмээн үзэж байгаа. УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн зүүн сумдаар ажиллах үеэр тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой олон асуудлыг хөндсөн. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, тэтгэвэрийн зөрүүг арилгах, хамтын тэтгэвэр, нас наашлуулах гээд тэтэнд чиглэсэн бүгдийг дэмжин хүлээж байгаагаа ярьж байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Хуулийн төсөл байнгын хороогоор ороод, чуулганаар хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн байгаа. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас хуульд тооцоо судалгаа хийх ёстой гээд байнгын хороон дээр хойшлуулаад хоёрдугаар хэлэлцүүлгийг явуулахгүй байгаа. Үүнийг хийгээд явбал мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэдийн асуудал нааштай шийдэгдэх боломж гарах байх хэмээн бодож байгаа.
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас судалгааны ажил нь ороод ирвэл УИХ-ын нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж хоёрдахь шатны хэлэлцүүлэгт орох юм.