Ө.Энхтүвшин: Биелэлтийг хангахад Засгийн газар, УИХ, байнгын хороод үүрэг хүлээх ёстой
2010.11.29

Ө.Энхтүвшин: Биелэлтийг хангахад Засгийн газар, УИХ, байнгын хороод үүрэг хүлээх ёстой

Амлалт нэхэх ард түмний холбооны зүгээс өнгөрсөнхавар жагсаал, суулт зохионбайгуулж, тэдний тавьсаншаардлагыг УИХ, Засгийн газрын түвшинд хүлээнзөвшөөрч хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ.Гэвч өнөөдрийн байдлаар гэрээний биелэлт хангалтгүйбайгаа талаар АНАТХ-ноос мэдэгдэж, дахин тэмцэхээилэрхийлсэн. Харин энэ талаар УИХ-аас гарсан ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшингээс тодруулсан юм.

-УИХ яагаад Амлалт нэхэх ард түмний холбоотой байгуулсан гэрээний биелэлтээ хэрэгжүүлэхгүй байна вэ. Энэ талаар УИХ-ын даргад тоот ирүүлсэн гэсэн?

-УИХ-ын даргад ирсэн тоотод УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод, Засгийн газарт хийхээр тохирсон ажлуудын хэрэгжилтийг хангаж ажиллахыг дахин сануулж өгөөч гэсэн бичиг ирсэн. Дүгнээд үзэхэд зарим ажлууд хийгдэж л байна. Зарим ажлуудын тухайд хангалтгүй байгаа нь үнэн. Намын бүлгүүд энэхүү хамтран ажиллах гэрээг бүлэг дээрээ ярьж, байнгын хороод чиглэл тус бүр дээрээ ажлаа хийх ёстой юм. Гэрээний биелэлтийн гол үүрэг Засгийн газар дээр байгаа. УЙХ-ын даргад Засгийн газар, Ерөнхий сайдтай тусгайлан яриач гэсэн хүсэлт гаргасан. Тиймээс нэгэнт тохирсон учраас хийх ёстой. Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Р.Раш, Р.Гончигдорж дөрөв Иргэний хөдөлгөөнийхөнтэй тохиролцож гарын үсэг зураагүй юм. Харин намын бүлгүүд Ерөнхий сайдтай тохиролцсоны үндсэн дээр гарын үсэг зурсан учраас гэрээний биелэлт хангуулах тал дээр Засгийн газар, УИХ, байнгын хороод үүрэг хүлээх ёстой.

-Иргэний хөдөлгөөнийхөн та нарыг «Ард түмнийг хуурдаг шигээ биднийг бас хуурсан» гэж байсан. Гэрээний биелэлтийн талаар ярих гэхээр утсаа ч авахгүй тасалдаг гэж байсан?

-Миний хувьд хуралтай үед утсаа авдаггүй. Тэр үед нь залгаж таарсан юм байгаа биз дээ. Гэхдээ биелэлтийг ажлын хэсэг ахалсан ганц Ө.Энхтүвшингээс шаардах ёсгүй. Би төлөөлж л гарын үсэг зурсан. Засгийн газар, бүлгүүд, байнгын хороодын хийх ёстой ажлууд үлдсэн.

-Гэрээний биелэлт одоогийн байдлаар хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Би хамтран ажиллах гэрээг үзэж байсан. Биелэлтийг тодорхой хувиар гаргаагүй. Арваад зүйл бий. Тэр ажлууд тодорхой хэмжээнд явж л байна. Жишээ нь Үндсэн хуультай  холбоотой  асуудлууд, эх орны хишиг 1.5 сая төгрөгийг тодорхой хэлбэрүүдээр өгөх, байнгын хороод болон УИХ дээр Оюутолгой, Тавантолгойн гэрээний асуудалтай холбоотой гэрээний асуудлыг дахин харах гэх мэтийн ажлууд хийгдэн яригдаж байна. Гэвч иргэний хөдөлгөөнийхөн бүх зүйлийг богино хугацаанд хий гэж шаардаж байгаа юм. УЙХ, Засгийн газрын түвшинд эдгээр ажлууд хийгдэж байна. Гэхдээ бас хурдлуулах шаардлагатай зүйлүүд бий.

-Амлалт нэхэх ард түмний холбооныхонтой уулзаж зарим удаашралтай байгаа ажлын талаар дахин харилцан тохиролцох уу?

-Уулзалт хийхээсээ илүү ажлаа л явуулах ёстой. Телевизийн өмнө уулзалт хийж ярих бол нэг хэрэг. Хамгийн гол нь тохиролцсон ажлаа хийх нь чухал юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.