Аз жаргалтай хотыг бий болгох ёстой
Хотын амьдралын онцлог нь суурин амьдралыг бий болгох шаардлагатай инженерийн, нийгмийн хөдөлмөрийн, мэдээллийн болон аюулгүй байдлын дэд бүтцийн хангамж, нийтлэг үйлчилгээний тав дух гэж тодорхойлдог байна.
Өнгөрсөн онд нийслэлийн иргэдийн дунд сэтгэл ханамжтай хотод амьдарч байгаа эсэхэд судалгаа явуулсан байна. Үр дүн нь таатаай мэдээлэл дуулгаагүй учраас Аз жаргалтай хотыг бий болгох үзэл баримтлалыг хэрэгжүүлэх шаардлага байгааг онцолж байна.
Нийслэлийн МАН-ын хороон дарга Ц.Сандуй: Бид олон улсын стандартын дагуу авч үзэхэд манай улс Аз жаргалтай хотын индексээр 2006 онд 45-р байрт байсан бол одоо 174 өөр ухарсан. Тэгэхээр энэ тал дээр ажиллах шаардлагатай байна. Иргэдийн аз жаргалтай хотыг үнэлэх үнэлэмж бууж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаж байгаа бүх асуудлыг зөвхөн ганц аргаар биш цогцоор нь авч үзэх ёстой юм байна гэж үзэж байгаа.
Аз жаргалтай хотыг тогтоохдоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний хөгжлийн аюулгүй байдлын засаглалын индексийг тооцох зэрэг тогтвортой хөгжлөөр уялдуулах нь зүйтэй гэж судлаачид үзсэн байна. Улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнхийг шинэ хот, дагуул хотын байгуулалтад шилжүүлэх, дөрвөн хайрханы дотор газар өмчлөлийг зогсоох, зорилтод өөрчлөлтөд хүрэхийн тулд тогтвортой стратеги боловсруудах шаардлага бий гэдгийг онцолсон байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...