С.Одонтуяа гишүүний хобби
С.Одонтуяа гишүүний хобби
2015.11.02

С.Одонтуяа гишүүний хобби

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хүүхэлдэй цуглуулдаг хоббитой. Тэрбээр оюутан цагаасаа эхлэн хүүхэлдэй цуглуулж эхэлжээ. Түүний хүүхэлдэйн цуглуулга баяжиж, өдгөө 400 гаруйгаар тоологдож буй гэнэ.

 Эрхэм гишүүн хүүхэлдэйн цуглуулгаа саажилттай хүүхдүүдийн бүтээлээс бүрдсэн “Энэ бол би” үзэсгэлэнд хамтатган дэлгэжээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Манай саажилттай хүүхдүүд үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ хүүхдүүд надад хүсэлт тавьсны дагуу хамтдаа үзэсгэлэнгээ гаргалаа. Энэ бол миний хоёр дахь удаагийн үзэсгэлэн. 2007 онд анхны үзэсгэлэнгээ гаргаад хандив цуглуулаад тархины саажилттай хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авч өгч байсан. Энэ удаад хандив цуглуулж тоног төхөөрөмж авч өгөх зорилго тавьсан” хэмээн ярьж, цуглуулгыг нь хүүхдүүд ихэд сонирхож байгааг дуулгав.

/МҮОНТВ/