"Улаанбаатарт үйлдвэрлэв 2015" үзэсгэлэн худалдаанд оролцох АА нэгжүүдийг бүртгэнэ
"Улаанбаатарт үйлдвэрлэв 2015" үзэсгэлэн
2015.11.06

"Улаанбаатарт үйлдвэрлэв 2015" үзэсгэлэн худалдаанд оролцох АА нэгжүүдийг бүртгэнэ

Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг дэмжих төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарт Үйлдвэрлэв 2015” үзэсгэлэн худалдаа 2015 оны 11 дүгээр сарын 20,21,22-ны өдрүүдэд “Мишээл экспо" төвд зохион байгуулагдах гэж байна.

Үйлдвэрлэл эрхпэгч та бүхэн Нийслэлийн засаг захиргааны IV дүгээр байрны 2 давхар “Нийслэл ЖДҮ” сургалт мэдээллийн төвийн сургалтын танхимд 2015оны 11 дүгээр сарын 09-11-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд бүртгүүлээрэй.

Жич: Бүртгүүлэхээр ирэхдээ Шинэ бүтээгдэхүүн -2015" каталогид орох бүтээгдэхүүн болон байгууллагынхаа танилцуулга, зураг зэргийг файлаар авч ирнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 318547. 99811004 дугаарын утсаар авах боломжтой.

"Улаанбаатарт үйлдвэрлэв 2015" үзэсгэлэн