11 хүүхэд суллагдаж асран хамгаалагчид нь хүлээлгэн өглө
2015.11.06

Хүүхдүүд шинэ амьдралаар амьдрахад нийгэм эерэг сэтгэгдэлээр хүлээж авах хэрэгтэй

Өршөөлийн хууль хэрэгжиж эхэллээ. Насан хүрээгүйчүүдийн хорих ангиас 11 хүүхэд суллагдаж асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө. Нийгэмд гэмт хэрэг үйлдсэн хоригдож байсан гэдгээр нь сөрөг сэтгэгдэлээр хүлээж авдаг учир эргэн гэмт хэрэг хийх нэг шалтаг болдог байна.

Тиймээс суллагдаж байгаа хүүхдүүдийг нийгэмд хөл тавихал нь туслах, мэргэжил олгох, ажиллах боломжийг хангах тал дээр анхаарах хэрэгтэйг санууллаа.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа: Насанд хүрээгүйчүүдийн хорих анхгиас 12 хүүхэд суллагдахаар өршөөлийн хуульд хамрагдсан байгаа. Өршөөлийн хуулиар суллагдаж байгаа хүүхдүүдийг орон нутагт нь ажлын байр бий болгох, зарим хүүхдүүдийг үргэлжлүүлэн сургах мөн мэргэжил сургалтын төвүүдээр сургалтад хамруулах гэх мэт асуудал яригдаж хийж эхэлнэ.

Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдүүдийн 60 гаруй хувь нь амьжиргааны түвшин доогуур гэр бүлд өссөн байдаг. Тиймээс гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэх тал дээр аймаг дүүргийн холбогдох албадад үүрэг болгожээ.