Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт зөвлөгөөн
2015.11.06

Сэлэнгэ аймаг улсын хэмжээнд үр тарианы 50, төмс хүнсний ногооны 40 хувийг хангадаг

Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт зөвлөгөөн Мандал суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ББДХолбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү, Аж үйлдвэрийн яамны СБТГ-ын дарга Д.Баттогтох нар оролцлоо.

Зөвлөгөөний үеэр Орон нутагт үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, Жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлого, Сэлэнгэ аймгийн ЖДҮ-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг хүргэхийн зэрэгцээ 15 сумдын баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Аж үйлдвэрийн яамны СБТГ-ын дарга Д.Баттогтох: Тухайн үйлдвэрлэлийн бүсүүдээр тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг харуулсан зураглал гаргана. Тэр зураглал маш тодорхой жишээ нь газар тариалангийн үйлдвэрлэлийг хаана хөгжүүлэх, хөнгөн үйлдвэрлэл ноос ноосон бүтээгдэхүүн хаана хөгжүүлэх вэ гэх мэт асуудлыг тодорхой зураглалын аргаар гаргаж өгсөн байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...