Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох
2015.11.13

Аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах суурь нь шинжлэх ухаан

“Шинжлэх ухаан ба үйлдэрлэл” Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний тав дугаар чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтохтой уулзаад байна.

Энэ чуулганы гол хүн бол та энэхүү чуулганы хэлэлцэх гол асуудал юу байх вэ?

-Бид нар өмнөх жилийн чуулганаар судалгаанаас хөгжил рүү хэмээн инновацийн тухай хуультай болох, гарааны компаниудыг хөгжих эрх зүйн орчинг бий болгох хүрээнд зөвлөмж гарган ажиллаж байсан. Яг өнөөдөр дөрвөн жилийн дараа дүгнэхэд энэ ажлууд хийгдсэн байна. Өнөөдрийн хуралдаан “Шинжлэх ухаан ба үйлдэрлэл” гэсэн нэртэй байгаа.

Хамгийн гол тавьж байгаа асуудал бол шинжлэх ухаанд эрх зүйн орчин бүрдсэн, үйлдвэрлэлд мөн эрх зүйн орчин бол бүрдсэн. Хамгийн гол нь эрх зүйн орчин маань хоорондоо уялдаатай байж чадаж байна уу гэдгийг онцолж байгаа.

Мөн баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид нэг зүйлийг хамгийн их хүсдэг нь үндэсний технологи, олон улсад бараа бүтээгдэхүүнээ гаргахад өрсөлдөх чадварыг сайжруулах талаар байлаг. Үүнд гарц нь шинжлэх ухаан технологийн асуудал гэж харж байгаа. Тэгэхээр аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах суурь нь шинжлэх ухааныг хөгжүүлэх юм. Тиймээс бид дуу хоолойгоо хүргэх. Үйлдвэрлэлийн хүчтэй давалгаа явагдаж байгаа нөхцөлд хэрэгцээтэй байгаа мэдлэг технологийг гаргаж өгөх гэсэн зорилгтой.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...