Төсвийн хуулийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хэлэлцэн баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийх шатанд ирэх онд сайд нарын зарцуулах төсвийг дараах байдлаар баталсан. Үүнд
1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 4.7 тэрбум
2.УИХ-ын дарга 18.637 тэрбум
3.Үндсэн хуулийн цэцийн дарга 809.2 сая
4.Улсын Дээд Шүүх 3.396 тэрбум
5.Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга 48.9 тэрбум
6.Хүний эрхийн үндэсний комисс 748.4 сая
7.Улсын ерөнхий прокурор 15 тэрбум
8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2.22 тэрбум
9.Улсын ерөнхий аудитор 9.6 тэрбум
10. Авлигатай тэмцэх газрын дарга 8.332 тэрбум
11.Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.755.8 тэрбум
12.Төрийн албаны зөвлөл 558.2 сая
13.Сонгуулийн ерөнхий хороо 25.2 тэрбум
14.Ерөнхий сайд 99.630 тэрбум
15.Шадар сайд 110.1 тэрбум
16.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 27.2 тэрбум
17.Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 57.3 тэрбум
18.Гадаад хэргийн сайд 72.7 тэрбум
19.Сангийн сайд 3 их наяд 122.8 тэрбум
20.Хууль зүйн сайд 391.8 тэрбум
21.Зам тээврийн сайд 242.6 тэрбум
22.Батлан хамгаалахын сайд 218.6 тэрбум
23.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 1 их наяд 218.3 тэрбум
24.Батлан хамгаалахын сайд 17.945 тэрбум
25.Хүнс хөдөө аж ахуйн сайд 131.1 тэрбум
26.Хөдөлмөрийн сайд 170.7 тэрбум
27.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум
28.Эрүүл мэнд спортын сайд 691.1 тэрбум
29.Эрчим хүчний сайд 67.6 тэрбум
30.Аж үйлдвэрийн сайд 40.8 тэрбум
31.Барилга хот, байгуулалтын сайд 49.4 тэрбум төгрөг байхаар баталлаа.
Мөн 2016 онд Төсвийн тогтворжуулалтын санд 8 тэрбум 904 сая төгрөг төвлөрүүлэхээр батлаад байна. Төсвийн тухай хуулийн төслийг 73,7 хувийн ирцтэйгээр оролцож гишүүдийн 91,1 хувийн саналаар дэмжин баталлаа.