УИХ-ын гишүүн, Төсвийн хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг
2015.11.16

2016 оны төсвийн алдагдал ДНБ-ны 3.4 хувь байхаар тооцлоо

Нэгдсэн чуулган цаг сунган хуралдаж төсөв баталлаа. Засгийн газар хэмнэлтийн горимд шилжиж зардлаа танасан ч анхны хувилбараас эрс өөрчлөгдсөн. Хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын нэгдсэн төсвийн алдагдал нэг их наядад дөхсөн байна.

МУ ирэх онд 7 их наяд 954 тэрбум төрөг зарцуулахаар боллоо. Харин орлого 7 их наяд байхаар тооцлоо. Алдагдал ДНБ-ны 3.4 хувь байхаар тооцлоо. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвөөр алдагдал 3.3 хувь байхаар оруулж ирсэн. 0.1 хувиар өсгөснөөр 20 орчим тэрбум төгрөгийн ачаалал төсөвт ирж байна. Мөн төрийн болон улс төрийн албан тушаалтны цалинг 10 хувиар бууруулахаар оруулж ирсэн нь дэмжигдсэнгүй.

Хөрөнгө оруулалтын зардлыг төсөв боловсруулагч ажлын хэсэг 100 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад 30 тэрбумаар нэмэгдлээ. Өмнөх жилүүдийг бодвол шинээр хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 80 хувиар бууруулсан байна.

УИХ-ын гишүүн, Төсвийн хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг "2016 онд шинээр хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 80 хувиар бууруулсан. Тиймээс сонгуулийн төсөв биш гэж хэлмээр байна" хэмээн хэллээ.

Хэрвээ өргөн барьснаар 2016 онд хэмнэлт үргэлжилнэ. Ингэснээр 2017 онд нэгдсэн төсөв алдагдалгүй батлах байсан хэмээн онцоллоо.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...