Цаазын ялгүй болсноор хүнд гэмт хэрэг нэмэгддэг гэсэн судалгаа байхгүй
2015.12.04

Цаазын ялгүй болсноор хүнд гэмт хэрэг нэмэгддэг гэсэн судалгаа байхгүй

Одоо үйлчилж байгаа эрүүгийн хууль хэт шоронжсон нийгмийг бий болгосон. Хүнийг гэмт хэрэг үйлдсэн бол шууд шоронд хорьж, ял өгөх бодлоготой явсан нь нууц биш.

Харин шинэ эрүүгийн хууль энэрэнгүй хууль болж чадсан. Ганцхан жишээ бол цаазын ял оноох заалтыг тусгаагүй байна. Энэ хуулийг Нямдорж гишүүн хүчтэй эсэргүүцэж байгаа.

Харин түүнд эрүүгийн хуулийн ажлын хэсгийн гишүүн Х.Тэмүүжин ийм хариулт өгч байна. Тэрээр “Монгол улс цаазаар авах ялыг хорих тухай олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон. Өөрөө сайд байхдаа энэ саналыг дэмжиж байсан мөртлөө одоо яагаад дэмжихгүй байгааг гайхаж байна. Монгол улс олон улсын гэрээнд нэгдэн цаазаар авах ялыг хуулиас хасах үүрэгтэй. Тиймээс энэ бол өнөөдөр яригдаж байгаа асуудал биш одоогоос зургаан жилийн өмнө энэ сонголтыг хийсэн юм” хэмээн хэллээ.

Ялын төрлийг хүнд ба  хөнгөн гэж хоёр төрөлтэй болгож байгаа. Мөн хорих ял эдэлж байгаад суллагдсан хүмүүс ялын зүйчиллээс хамаараад олон жил ялтайд тооцогдож нийгэмд явдаг. Энэ зохицуулалтыг мөн шинэ хуулиар алга болгожээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “цаазын ялыг хамгийн их ашиглаж байгаа газар хамгийн их цус урсаж, гэмт хэрэг гарч байна. Залуу үед, нийгэмд ойлголтыг зөв өгөх талаасаа сайн гаргавал эерэг  талд нь тусах байх. Улстөржөөд ярьвал сэдэв зөндөө гарна. Сайн муу хоёр талаасаа л яригдана” хэмээн ярилаа.

Эрүүгийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж УИХ-ын нэгдсэн чуулганаар баталлаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...