Авлига бол үл тэвчих зүйл...хамтдаа тэмцье
Өндөр түвшний авлига
2016.01.05

Авлига бол үл тэвчих зүйл...хамтдаа тэмцье

Авлигыг бид юутай ч зүйрлэж болно. Авлига бол хорт хавдар, “Анаконда” могой, аалзны шүлс, айхтар том мангас, хүчтэй систем... Ингээд зүйрлүүлээд бодохоор бидэнд түүнтэй тэмцэх хүсэл зориг, чин эрмэлзлэл, арга зам, зэвсэг, хэрэгсэл байна уу? Үнэхээр хүч мөхөсдөж байвал зүгээр л эвлэрчих үү?

Бодох л хэрэгтэй

Авлига хаанаас эх ундаргатай вэ? Энэ асуултад цөөнгүй судлаач, салбар салбарын мэргэжилтнүүд улс төр, түүнд хамаарах улс төрийн нам, улс төрчид, сонгууль, түүний санхүүжилт гэж хариулж байна. Хэрэв энэ бүхнийг таслан зогсоож чадахгүй бол авлигаас ангижирна гэж яриад ч хэрэггүй гэсэн шүүмжлэнгүй хандлага нийгмийн давхарга бүрт үүсчээ.

Авлига яагаад хэрэггүй зүйл гэж? Салбар, салбарт өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд мөнгө, эрх мэдлээ ашиглах нь хоёр талд харилцан ашигтай хэлцэл биш гэж үү. Үгүй юм аа.

Зураг1: Зураач Б.Болдбаатар, "Авлигатай тэмцэх газар"-аас зохион байгуулсан зурагт хуудасны уралдаанд ирүүлсэн бүтээл

Авлига савнаасаа нэгэнт хальжээ. Тэр тусмаа өндөр түвшний авлига. “Бид” гэж хамааруулан хэлэхэд бараг л буруутгахааргүй болчихлоо. Одоо тэгээд бид өөрсдөө тэмцэж чадахгүй гэж үү? Бидний үгэнд орохоо нэгэнт болчихсон эд үү?

Авлигатай тэмцэх хүсэлтэй хэн нэгэн, хэсэг бүлэг, институцийг мохоох, дарах хүсэл байгаад байх шиг. Чадавхигүй, хүчгүй төртэй, ашиг сонирхол, давуу тал, эрх мэдлийг олох чин эрмэлзлэлтэй нийгмийн тодорхой давхаргатай, тэдгээрт хүссэн хүсээгүй оролцож буй олон нийттэй Монгол Улс хөгжлийн тухай яриад хэрэг байна уу гэдэг асуултыг уншигч танаа тавьж байна.

Сэтгэл эмзэглэх юм, дотор шатах юм...

Өндөр түвшний авлига нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хэрхэн бодитоор сөрөг нөлөө үзүүлж байгааг өөр, өөрийн судалгаа, харааны өнцгөөс тодорхойлсон экспертүүдийн яриа миний яагаад ингэж бичсэн шалтгааныг улам тодруулах буюу. Авлига бол үл тэвчих зүйл. Хамтдаа тэмцье.

Зураг2: Зураач Б.Болдбаатар, "Авлигатай тэмцэх газар"-аас зохион байгуулсан зурагт хуудасны уралдаанд ирүүлсэн бүтээл

Авлигатай холбоотой зарим нэг тоо баримт, судалгааны материалаас дэлгэхүй

График1: Манай улсын аль түвшнийхэн авлигад илүү өртсөн бэ?, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны судалгаа, 2014

График2: Авлигыг бууруулахад ямар арга хэмжээ авах вэ, Азийн сан, 2015

График3: Өндөр түвшинд үйлдэгдэж буй эрх мэдэлтнүүдийн авлига, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нөлөөлөл, 2014 он

График4: Далд эдийн засаг, үйлдвэрлэлд эзлэх жин, Үндэсний статистикийн хороо, 2014 он

График5: Бизнест бэрхшээл учруулж буй төрийн байгууллагууд, Азийн сан, 2015 он

График6: Авлигыг үүсгэж буй гол шалтгаан, нөхцөл, Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь, 2014 он

График7: Таны бодлоор яагаад өндөр түвшний авлига оршиж байна вэ, Азийн сан, 2014 он