Надтай адил нэртэй хүн томилогдсоныг хүмүүс андуурч ойлгоод байна
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд Содномзундуйн Эрдэнэ
2016.01.27

Надтай адил нэртэй хүн томилогдсоныг хүмүүс андуурч ойлгоод байна

“С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томиллоо” гэсэн мэдээллийн гараад байгаа билээ. ХАХНХ-ын сайдын зурагтай шэйрлэж, түүнийг эх орноосоо зугтах нь гэх мэтээр тайлбарласан. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд Содномзундуйн Эрдэнээс тодрууллаа. Эрхэм гишүүн “Миний бие тийм албан тушаалд томилогдоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Энэ нь ташаа мэдээлэл явж байна. Өөрөөр хэлбэл надтай адил нэртэй хүн томилогдсоныг зарим хүмүүс мушгин бичиж байх шиг байна. Тэр томилогдсон хүн нь Салдангийн Эрдэнэ гэж хүн бий” хэмээсэн юм.