2016.03.16
Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам хооронд 2016-2017 онд харилцан хамтран ажиллах санамж бичигт тус хоёр салбарыг хариуцсан Н.Батцэрэг, Ц.Цолмон нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын нийгэм эдийн засаг, хөгжлийн хандлага, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх аж.
Энэ хүрээндээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны аймгууд дахь газрууд, Батлан хамгаалах яамны орон нутгийн цэргийн байгууллагуудтай хамтран хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, батлан хамгаалах салбарын усны нөөцийн хэрэглээг хэмнэх, цэргийн ангиудтай хамтран газрын хөрсийг нөхөн сэргээх зэрэг ажил хийхээр төлөвлөжээ.