Барилгын материалыг  бартераар авах боломжтой
2016.03.17

Барилгын материалыг бартераар авах боломжтой

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд бизнес эрхлэгчдийн дунд бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ бартер хийх, урамшуулал үзүүлэх, хөнгөлөлт үүсгэх нөхцөл боломжийг гишүүд болон барилгын салбарын байгууллагынханд олгох зорилготой “Бартерийн бирж-2016” үзэсгэлэнг анх удаа Монголын барилгын үндэсний ассоциацийн (МБҮА) хамт олон зохиолоо.

Мөнгө бий болохоос өмнө худалдаачдын худалцааны хэрэгцээг бартер худалдаа гүйцэтгэдэг байсан. Орчин үеийн бартер худалдаа ч мөн бараа эсвэл үйлчилгээний худалдаанаас бүрдэх бөгөөд мөнгөн төлбөр шаарддагтүй.Эдийн засгийн хямралтай энэ үед аж ахуйн нэгжүүд, иргэд, төсөл хэрэгжүүлэгчид, материал худалдаалагч хангамжийн байгууллагууд, зуучлагчид, үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын компаниуд бүгд хөрөнгө санхүүгийн зогсонги байдалд ороод байна. Тэгвэл уг үзэсгэлэнгээр орон сууцыг барилгын материалаар, орон сууц, барилгын материалыг техник тоног төхөөрөмжөөр, гүйцэтгэл ажил үйлчилгээг орон сууц бараа бүтээгдэхүүнээр, зураг төслийг бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, орон сууцаар бартердах боломж нээгдэж байна.

Үзэсгэлэнд оролцсоноор бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр зорилтот худалдан авагчидцдаа сурталчилах, шууд борлуулалт, солилцоо хийх, агуулахын үлдэгдэл илүүдэлтэй бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрт шаардлагагүй, хэрэгцээ багатай бүтээгдэхүүнээ солилцсоноор чухал шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ олж авах, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх зэрэг давуу тал бүрэлдэхийг оролцогч барилгын компаниуц болон зохион байгуулагчид онцоллоо.

Энэхүү арга хэмжээ өнөөдрөөс 23-ныг дуустал үргэлжилнэ. “Олон үйлдвэр аж ахуйн нэгжүүд агуулахын үлдэгдэлтэй байна. Тэр бараа материалаа хэрэгтэйд нь өгч, хариуд нь өөрсдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг бид бүрдүүлж өгсөн” гэж МБҮА-ын дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэчулуун ярилаа. Энэхүү үзэсгэлэнд оролцож буй 30 гаруй барилгын компани болон бизнес эрхлэгч хэлэлцэн үнийн нэгдсэн түвшинг тогтоох ажээ. Энэхүү үзэсгэлэн нь барипгын салбарын 90 жилийн ойн хүрээнд МБҮА-тай хамтран барилгын компани, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй санал солилцсоны үндсэн дээр явагдаж байгааг Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ онцоллоо.