Беларусьтай барилгын салбарт хамтарна
2016.03.17

Беларусьтай барилгын салбарт хамтарна

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ  Беларусь улсад  айлчлал хийсэн байна. Айлчлалын үр дүнгийн талаар БХЯ-ны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Бурмаагаас тодрууллаа.

Айлчлал хэр үр дүнтэй болсон бэ? 

-Бүгд найрамдах Беларусь улсын Барилга архитекурын  сайдын урилгаар БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ гуравдугаар сарын 9-12-ны хооронд албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал уулзалт товлогдсон байсан. Беларусь улсын Ерөнхий сайдын орлогч Тимошко албаны хүрээнд хүлээн авч уулзаж, Беларусь, Монголын Засгийн газар хоорондын хуралдааны талаар ярилцсан.

Манай улс Беларусь улсаас “Белаз” маркийн 20-иод автобус “МАЗ” маркийн том оврын машинуудыг Эрдэнэт зэрэг  уул уурхайн салбаруудад авч ажиллуулдаг. Энэ хамтын ажиллагаа маш сайн явагдаж ирсэн. Улаанбаатар хотод  албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулаад ажиллаж байгаа. Мөн Бүгд найрамдах Беларусь улсаад Монгол Улсад суугаа Элчин сайд Чёбирной хамтын ажиллагаа улам идэвхжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд Беларусь-Монголын Засгийн газар хоорондын IV хуралдаан ирэх дөрөвдүгээр сард болох юм.  Үүнээс гадна энэ сарын 16-18-ны хооронд ажлын айлчлал хийх юм. Энэ хүрээнд “МАЗ”, “Белаз” маркийн машин, барилгын материалын, тоосгоны, плитаны үйлдвэрээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцана. 

Хоёр тал хамтран ажиллах ямар саналууд тавьсан бол?

-Манайхан Беларусьтай барилгын материалын чиглэлээр хамтран ажилладаг. Беларусь янз бүрийн обой, хавтан үйлдвэрлэдэг. Барилгын материалын үйлдвэрлэл хөгжиж орон. Манай талаас БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ хамтарсан үйлдвэр барих саналыг тавьсан. Беларусийн талаас бүтээгдэхүүнийхээ тоног төхөөрөмжийг оруулж ирээд, Монголд БЕЛАЗ автобус угсрах зэрэг санал тавьж байсан. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ оруулж ирж, хүүхдийн хоолны үйлдвэр байгуулах санал яригдаж байлаа.