
2016.03.29
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Х.Баттулгын туслахтай уулзана
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-нд саатуулснас хойш 13 хонолоо.
Түүнийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын асуудалд холбогдуулан сэжигтнээр татан, цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсаар байгаа. Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг түүнийг эргэх зөвшөөрөл авснаа цахим хуудаснаа бичжээ.
Энэ тухай Г.Түвшинжаргалын нөхөр Н. Мөнхбаатараас тодруулахад "Бид очно. 12.00 цагт 461 дүгээр ангид очиж эхнэртэйгээ уулзана" гэв.