Мэндчилгээ
Монгол Улсын барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2016”-г тохиолдуулан улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцон хөдөлмөрлөж байгаа үе үеийн барилгачид, барилгын салбарын алдар гавъяатан, ахмадууд та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.
Миний бие төр засгийн өмнө хүндтэй, хариуцлагатай үүрэг хүлээж Их барилга хэмээх дэд бүтцийн томоохон салбарын бодлого, чиглэлийг хариуцаж Монгол Улсын хөгжил дэвшлийн үндэс суурь болсон барилгын салбарыг удирдан Та бүхэнтэйгээ хамтарч ажиллаж байгаадаа туйлаас баяртай байна.
Барилгын салбарын удирдах ажиптны зөвлөгөөнийг барилгын салбарынхан өөрсдийн хийж бүтээж байгаа үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, алдаа оноо, ололт амжилтаа ярилцах, санал солилцох, гарах арга замыг тодорхойлох зорилгоор жил бүр зохион байгуулсаар ирсэн түүхтэй.
Барилгын удирдах ажилтны зөвлөгөөнд нийтдээ барилга, хот байгуулалт, газрын харилцаа, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа 800 гаруй удирдах ажилтан оролцож байна. Мөн үе үеийн ахмад барилгачид, алдар цуутнууд, ажил олгогч эзэд, хөрөнгө оруулагчид, УИХ, Засгнйн газрын гишүүд, төр захиргааны ажилтнууд оролцож байна.
Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад бага хугацаа үлдсэн хэдий ч бидний өмнө цаг нартай уралдан улсынхаа хөгжлийн төлөө салбартаа хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд олон байна.
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ цаг үед тохиож байгаагийн хувьд бид өмнөх үеийн ололт амжилтаа бататгахын сацуу алдаа оноогоо дүгнэж, алсын хараатай хөгжлийн бодлогыг гаргаж ажиллах шаардлагатай болж байна.
Салбарын асуудлуудаа оновчтой тодорхойлж зөв шийдэл гарган ажиллахад энэхүү зөвлөгөөний ач холбогдол их билээ. Тиймээс та бүхнээс зөвлөгөөндөө амжилтгай оролцохыг хүсч, Барилгын салбарын хөгжилд салбарын ажилтан бүрийн оролцоо, хичээл зүтгэд хэрэгтэй юм гэдгийг хэлэхийг хүсч байна.
Барилгын салбар ололт амжилтаар арвин байхыг ерөөе.
УИХ-ын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2016.4.18