2016.04.28

БГД-ийн 38-р сургуулийн шинэ байрны шавийг тавьлаа

2016 онд 100 гаруй сургууль, цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барих төлөвлөгөө бий.

Эдгээр барилгын эхлэл болж БГД-ийн 38 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүллээ. Сургуулийн шинэ барилга нь 1500 хүүхдийн суудалтай, урлаг спортын заалтай байх юм. Энэхүү шинэ байрыг 11 тэрбум төгрөгийн концессийн гэрээгээр барьж байгаагаараа онцлогтой аж. Сургуулийн шав тавих ёслолд УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон Нийслэлийн газар хэлтсийн дарга нар, дүүргийн удирдлагууд, барилгын ажил гүйцэтгэгч компаний төлөөллүүд, сурагчид оролцсон юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “БГД-т энэ жил олон сургууль, цэцэрлэгүүд шинээр баригдсан. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хангалтын ажлыг энэ дөрвөн жилд нилээд сайн биелүүлж чадлаа. Мөн олон сургуулийн өргөтгөл хийгдсэн. Тийм учраас дүүргийн хүүхдүүд аюулгүй, эрүүл орчинд сурах нөхцөл бүрдэж байна” гэлээ.