2016.04.21
Баянгол дүүргийн бизнес эрхлэгчдийн форум амжилттай боллоо
Баянгол дүүрэг 2016 оныг Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан.
Бизнес эрхлэгчдээ дэмжиж, тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор дүүргийнхээ бизнес эрхлэгчдийн форумыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар, борлуулалтын чанар гээд олон зүйлд анхаарах ёстой. Тэрийг түлхүү дэмжсэн бодлого явуулна”.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хамгийн чухал зүйл бол өөр зах зээл рүү гарч ажиллах ёстой. Нарийн төрөлжвөл тоо хэмжээ ихэснэ, бүтээмж нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болно.