Ж.Батсуурийг хүү, ах дүү шигээ хүлээж авч байна
2012.06.14

Ж.Батсуурийг хүү, ах дүү шигээ хүлээж авч байна

УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог, Говьсүмбэр, Дорноговь аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ж.Батсуурь тойргийнхоо 11 дэх суманд ард иргэдтэйгээ уулзан санал бодлоо солилцож явна. Түүний хувьд ажил амьдралаараа говьтой салшгүй холбогдож, сүүлийн 12 жилд нутгаа төлөөлөн ажиллаж байгаа тул тойргийнхон нь төрсөн хүү, ах, дүү шигээ хүлээж авч байлаа.. Тиймээс Ж.Батсуурь гишүүн өөрийгөө сурталчлах биш намынхаа бодлого, мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулахыг чухалчилсан юм. Орон нутгийн иргэд Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт туссан зорилт, бодлогыг сайшаан, олон зүйлийг сонирхон асууж, очсон газар бүрт ажил хэрэгч яриа өрнүүлсэн.' Найман жил Засаг даргаар ажиллаж эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй цаг үед аймаг орныхоо ажил, амьдрал, нүүр царайг өөд татсан, худал ярих биш хийж чаддаг итгэлт төрийн түшээгээ говьчууд сонгохоо илэрхийлж байлаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.