Төсвийн байнгын хороо тайлангаа тавилаа
2010.07.23

Төсвийн байнгын хороо тайлангаа тавилаа

Төсвийн байнгын хороо энэ хаврын чуулганы хугацаанд хэрхэн ажилласан талаар тус байнгын хорооны дарга Ц. Даваасүрэн, УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн нар сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийв.

Энэ хугацаанд төлөвлөсөн ихэнх ажлынхаа ард гарсан гэдгээ хэлж байлаа. Ялангуяа Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан. Мөн төсвийн тодотгол хийж ирэх аравдугаар сард цалингийн хэмжээг 30 хувиар ахиулж, 78.3 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгасан зэргийг онцолж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр эрүүл мэнд, боловсролоос бусад салбарт төсвийн хэмнэлт хийж, шаардлагагүй их засвар, албан контор барих, унаа машин авах зэрэг хөрөнгө оруулалтаас татгалзах нь зүйтэй гэсэн саналууд дэмжигдсэн зэрэг нийт 21 хуулийн төсөл хэлэлцсэний дөрөв нь хэлэлцүүлгийн шатанд үлдсэн байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Төсвийн гүйцэтгэлийн хувьд тодорхой эрх захирагчид төсвөө хэтрүүсэн асуудал гарсан. Ялангуяа буудайн сантай холбоотойгоор Монгол Улсыг хөгжүүлэх сангаас төсөвт төлөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн хөрөнгө гарсан тухай мэдээлэл анхаарал татаж байсан юм. 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийн хувьд уул уурхайн болон нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад чиглүүлэхээр боловсруулсан" гэж байв. Мөн түүнээс хүүхдийн мөнгөний асуудлыг тодруулахад "Хүүхдийн мөнгөний асуудал тодотголын явцад сөхөгдсөн. Бид хүний хөгжлийг асуудлыг тусгай сан гарган дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн ямар ч насны бай сар тутам хувь хүртэнэ. Хүүхэд, том хүн төсвийн хүрээний мэ-дэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийн хувьд уул уурхайн болон нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад чиглүүлэхээр боловсруулсан" гэж байв. Мөн түүнээс хүүхдийн мөнгөний асуудлыг тодруулахад "Хүүхдийн мөнгөний асуудал тодотголын явцад сөхөгдсөн. Бид хүний хөгжлийг асуудлыг тусгай сан гарган дэмжиж байгаа. Өөрөөрхэлбэл, Монгол Улсын иргэн ямар ч насны бай сар тутам хувь хүртэнэ. Хүүхэд, том хүн гэж ялгах нь ач холбогдолгүй. Зөвхөн хүүхэд нь мөнгө авдаг байсан бол аав, ээж нь тус бүр арван мянган төгрөг авдаг болж байгаа нь тухайн айл өрхийг дэмжиж байгаа хэлбэр гэж ойлгодог. Хүүхдийн мөнгө гэж өгчи-хөөд дахиад л хүүхдэд нь мөнгө өгвөл санхүү, эдийн засгийн хувьд дэндүү хүндрэлтэй байдал үүснэ. Энд улс төрийн хандлага цухалзаад байгаа юм" гэж байлаа.

Тус байнгын хороо энэ чуулганы хугацаанд 74.7 хувийн дундаж ирцтэйгээр 16 удаа хуралдаж давхардсан тоогоор 47 асуудал хэлэлцжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.