УИХ-ын гишүүн МУ-ын Засгийн газрын гишүүн сайд Д.Оюунхорол
2016.10.26

Д.Оюунхорол: "Цаг үе үзэл бодол"

УИХ-ын гишүүн МУ-ын Засгийн газрын гишүүн сайд Д.Оюунхорол МҮОНТ-ын Цаг үе үзэл бодол нэвтрүүлэгт оролцлоо.

Би өнөөдөр нэвтрүүлэгтээ нилээн олон түмний анхаарлыг татаж байгаа хуралд яваад ирсэн нэгэн хүнийг урилаа.

-Хурлын талаар санамсаргүй дурдсангүй. Хууль зүйн байнгын хороон яг өнөөдөр энэ талаар хуралдлаа. Хүн болгон энэ талаарх мэргэжилтэн болчих гээд байгаа Эрдэнэтийн 49% ийн талаар асуудлаар юм. Та ажлын хэсгийн гишүүн нь юм байна. Хурал юу болов?

Хуралыг дуусгаж гарж ирлээ. Тэгэхээр Монгол улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж эрдэнэтийн  49% ийн хувьчлалтай холбоотой асуудалтай ажилласан дүнгээ Монгол Улсын Их хуралд танилцуулсан. Өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэх ажил эхэллээ. Ер нь бол Засгийн газрын ажлын хэсэг нэгдүгээрт эрдэнэтийн 51% ийг төрийн өмчтэй байх ёстой гэж шийдвэрээ гаргасан. Өмнө нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан сайд нарын тушаал шийдвэрийг хүчингүй болгосон.