65-69 насны ахмадад 50 мянган төгрөг олгоно
Ахмадууд
2016.11.07

65-69 насны ахмадад 50 мянган төгрөг олгоно

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай болон дагалдах бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн.

Эдгээр хуулийн төсөл дотор "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төсөл багтсан. Уг хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталснаар ахмад настнуудад "Насны хишиг" олгохыг хуульчиллаа.  

Ингэхдээ "Билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараах насны иргэнд дор дурдсан хэмжээгээр “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа олгоно. Үүнд: 

- 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг

- 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг

- 80-89 настай ахмад настанд 100 мянган төгрөг

- 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 200 мянган төгрөг

- Насны хишиг олгох журмыг Засгийн газар тогтооно.

Ийнхүү дээр дурдсан насны ангиллаар ахмад настнууд жилд 2 удаа буюу цагаан сар, улсын баяр наадмаар "Насны хишиг" авахаар боллоо.