2010.01.26

Д.Очирбат: Нам, эвслүүд хуульд нийцүүлж, тайлангаа гаргаад өгчихвөл боломж бий

-УИХ-ыг төлөөлж Цэцийн их суудлын хуралдаанд оролцсон төлөөлөгчийн хувьд дүгнэлтийг хэрхэн үзэж байна?
-УИХ-ын  Сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-ын гурав, 26.3.3  дахь заалт, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ес дэх заалт "...Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй..." -г зөрчсөн, мөн 41 дүгээр зүйлийн долдугаар зүйлд "...нам, эвсэл, бие даан нэр дэвших , хандив авах, нэр дэвшигчийн жагсаалтаас хасах..." гэсэн асуудлаар  Р.Гончигдорж   гишүүн бид хоёр УИХ-ын итгэмжилсэн  төлөөлөгчөөр  Цэцийн хуралдаанд оролцсон. Иргэн Б.Лхагважавын гомдлоор Цэц  дүгнэлтээ  гаргалаа.
Цэц дээр яригдсан гол асуудал нь  улс төрйин гурван намыг тайлангаа гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр  нөхөн сонгуульд бүртгэхээс татгалзсан нь хүний эрх зөрчсөн тухай юм.  Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцсон гишүүний хувьд аливаа нам, эвсэл өмнөх сонгуулиас хйошхи зардлын тооцоо, хандив авсан дэлгэрэнгүй тайлангаа гаргаж өгч байж улс төрийн сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн  асуудлыг тавьсан. Төсөв, санхүүгээ ил тод болгож, тайлангаа гаргаж, аудитын байгууллагаар хянуулж  өгөхгүйгээр дараагийн улс төрд орж болохгүй. Энэ байдлаас үүдэн гарах үр нөлөөг бид нэлээд тайлбарласан.

Улс төрийн нам нэр дэвшүүлэх, төсөв санхүү бүрдүүлж, хандив авах эрхтэй. Гэхдээ тэр нь хэр  хуулийн  дагуу явагдаж вэ, хуулийн хэмжээнд сонгуульж явуулж чадсан уу гээд энэ бүх асуудлыг цэвэр байлгах үүднээс   сонгуулийнхаа тайланг өгсөн нам,  эвслийг бүртгэх, дараагийн сонгуульд оролцуулах  асуудал хуульд бий. Цэцийн дүгнэлтээр улс төрйин нам тайлангаа өгөхгүйгээр сонгуульд оролцох боломжтой болчихож байна. Тэр гурван нам СЕХ-нд  тайлангаа гаргаж өгөөд, хуульдаа нийцүүлээд явчихвал дараа, дараагийн сонгуульд оролцох эрх нь нээлттэй   байгаа шүү дээ. Дараагийн сонгууль хүртэл магадгүй  өөр сонгууль явагдлаа гэхэд тэрнээс өмнө тайлангаа гаргаж өгч хариуцлагын тогтолцоогоо сайжруулах боломж  нам, эвслүүдэд байгаа гэж Р.Гончигдорж гишүүн бид хоёр тайлбартаа тусгасан.
-УИХ-ын даргын захирамжаар Цэцийн хуралдаанд оролцох итгэмжилсэн төлөөлөгчийг томилдог уу.  УИХ-ын гаргасан тогтоолд тайлбар,  үндэслэл гаргах эрх, үүргийг хэрхэн зохицуулсан байдаг вэ?
-УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуулйин Цэцийн  хуралдаанд оролцох  итгэмжилсэн төлөөлөгчийг  сонгодог. Тайлбар, үндэслэлийг  УИХ  гаргасан хуулийнхаа дагуу байнгын хороо, чуулганаар ярилцаж, итгэмжлэгдсэн төлөөлөл хоорондоо санал солилцож, бэлтгэл ажлыг нэлээд сайн базааж байж оролцдог гэж болно.
-Цэцийн шийдвэрийн дагуу  УИХ ямар үүрэг хүлээж байна?
-УИХ-ын гишүүний хувьд нэгэнт дүгнэлт гаргасан Цэцийг ийм, тийм байна гэж хэлэх боломжгүй. Гэхдээ цаашид Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах, нарийвчлах шаардлагатай.
-Өнөөдөр сонгуулийн тогтолцоог мажоритар байх уу, порпорциональ   эсвэл холимог байх  байх уу  гээд ярьдаг  Гишүүний хувьд ямар байр, суурьтай байна. Танай намын бүлэг алийг нь дэмжиж байгаа вэ?
-Хууль гарахаас өмнө Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Тийм шаардлагатай.  СЕХ  тайланг нь авч хяналт, шалгалт тавьж, хязгаар тогтоох   ёстой. Энэ талаар цаашид нэлээд нарийвчилж ярилцах байх.
Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуулйин хувьд томсгосон мажоритар системээр явагдсан. Зөрчилтэй асуудал их бий. Тухайлбал, нэг намаас нэг тойрогт дэвшигчид бие биетэйгээ өрсөлдөх, хар пиар хийдэг  гээд ярих юм их бий. МАХН-ын Удирдах зөвлөл сонгуулйин хуулийн  асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэж цэгцлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Манай бүлгийн гишүүдийн олонх нь мажоритар байх нь зүйтэй гэсэн байр, суурьт нэгдсэн. Иргэдтэйгээ ойр байдаг, тойргийн системийг зарим улс төрч гуу жалгын үзэл гэдэг. Гэхдээ иргэд, тойргийнхоо асуудлыг түлхүү тавьдгаараа давуу талтай. Порпорциональ системээр сонгууль явуулдаг болчихвол гишүүд тойроггүй, иргэд тулгамдсан асуудлаа тавих эзэнгүй болно.