2017.05.29

Боловсролыг байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр төв талбайд болж байна

БСШУСЯ-наас сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Төрөөс боловсролын салбарт баримталж буй бодлого, чиглэлийг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилготой энэхүү өдөрлөг өнөөдөр 18.30 цаг хүртэл үргэлжилнэ. Өдөрлөгт нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, БШСУСЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Насан туршийн боловсролын төв болон дүүргийн Боловсролын хэлтсүүд оролцож байна. Өдөрлөгөөр уралдаан тэмцээн явуулах, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх, санал, хүсэлтийг хүлээн авах, цэцэрлэгийн хоолны амталгаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Мөн сурталчилгаа, урлаг, спорт, технологийн үзүүлэх тоглолт явагдаж байгаа юм.