УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.06.30

О.Баасанхүү: Хоёр нийслэлтэй байж болох уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуудал дэвшүүллээ. 

Хоёр нийслэлтэй байж болдоггүй юм уу? Уг хуулийн төслийг баталснаар ийм гарц гарах боломж байна уу? Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байна гэж заасныг өөрчилж хоёр нийслэлтэй болгож болох уу? Дэлхийн улс оронд ийм жишиг бий. 1976 онд байгуулагдсан Эрдэнэт хот удахгүй хаягдсан хот болох гээд байна.

Тиймээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж байж Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийн төслийг оруулж ирэх хэрэгтэй. Дан ганц нийслэлд зориулсан хуулийн төслийг батлахаар өөр бусад асуудал хаягдана шүү дээ. Хичнээн нийслэл, хот, тосгонтой байх талаараа тодорхой бодлого барих хэрэгтэй.