Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй, худал мэдүүлсэн нэр бүхий албан хаагчдаас тайлбар авна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар "Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх" сэдэвтэй нээлттэй сонсгол зохион байгуулна хэмээн өмнө нь мэдэгдэж байсан билээ. "Авлигын эсрэг" бүлгэмийн гишүүд тус нээлттэй сонсголыг ирэх долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулахаар болж, бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.
Нээлттэй сонсголд дуудан оролцуулах албан тушаалтнуудын нэрсийг АТГ-аас гаргаж өгчээ. АТГ гүйцэтгэх ажлынхаа хүрээнд херөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй болон худал мэдүүлсэн гэдгийг тогтоосон байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээ егөөгүй, худлаа мэдүүлсэн 13 албан тушаалтан оролцохоос гадна тэдний холбогдох дээд удирдлагууд яагаад хариуцлага тооцоогүй талаар тайлбар өгөх юм байна. Өөрөөр хэлбэл, нээлттэй сонсголд 26 албан хаагч оролцоно.Хөрөнгөорлогын мэдүүлгээ егөөгүй гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга Ж.Туяацэцэг, Дорнод дахь Гаалийн газрын байцаагч Г.Болортуяа нар дуудагджээ. Харин хөрөнгө орлогын мэдүүл-гээ худал мэдүүлсэн гэ-сэн үндэслэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлелийн ажлын албаны дарга Б.Хурц, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, "МИАТ" ХК-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, Ашигт малтмалын газрын дэд дарга Б.Эрдэнэбилэг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын БОГУУЦХ-ын улсын ахлах байцаагч Д.Төмөрбаатар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч Ц.Нямдорж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Ашигт малтмалын газрын ГСХ-ийн РТСТ-ийн дарга М.Энхжаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Ц.Бор нар дуудагджээ. Мөн дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй талаар холбогдох дээд албан тушаалтнууд нь тайлбар өгөхөөр дуудагдсан байна. Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхий сайд асан С.Баярыг орлож, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатар нар дуудагдаад байгаа аж. Мөн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд хариуцлага тооцоогүй гэх үндэслэлээр нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдаш нар дуудагдсан байна.
Түүнчлэн ТӨХ-ны дарга Д.Сугар, Зам, тээвэр барилга хот байуулалтын сайд Х.Баттулга нар "МИАТ"-ийн захирал Р.Бат-Эрдэнэд хариуцлага тооцоогүй талаараа тайлбар хийнэ. Үүнээс гадна Эрдэс баялаг, эр-чим хүчний сайд Д.Зоригт Ашигт малтмалын газрын дэд даргаас болж дуудагдаад байгаа бол Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Дорно-говь аймгийн Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Т.Сэргэлэнбат, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар нар хөрөнгө орлогоо мэдүүлээгүй Дорно-говь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Ашигт малтмалын газрын ГСХ-ийн РТСТ-ийн дарга М.Энх-жаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Ц.Бор нараас болж, энэхүү сонсголд дуудагджээ.УИХ-ын гишүүд "Дуудагдсан албан тушаалтнууд нээлттэй сонсголд хүрэлцэн ирж, тайлбар өгөхгүй бол авлигатай тэмцэх хүсэл сонирхолгүй байна гэж үзэхээс өөр аргагүй" хэмээж байв. Нээлттэй сонсголын үеэр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй, худал мэдүүлсэн албан хаагчидтай хариуцлага тооцоогүй дээд албан тушаалтнуудтай хариуцлага TOO¬LBOX тухай асуудал яригдах юм байна.
Ийм сонсгол зохион байгуулж байгаагийн нэг ач холбогдол нь хууль тогтоогч дээд байгууллагынхны цаашид юун дээр голлож ажиллах шаардлагатай талаар тодорхой мэдээлэлтэй болох боломж бүрдэнэ гэдгийг гишүүд онцолж байв. Мөн тэд "Энэ бол зөвхөн авлига хээл хахуулийн хөнжлийн захыг сөхөж буй эхний ажил. Энэ талаар илүү ажиллах шаардлага гарна. Ингэхдээ хууль эрх зүйн хүрээнд хил хязгаар баримталж ажиллах шаардлага бий" хэмээж байв. Дараагийн нээлттэй сонсголыг ирэх намрын чуулганы үеэр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ үеэр АТГ-т төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай холбоотой авлигын талаар мэдээлэл ирэхгүй байна уу. Эсвэл ирснийг нь хэргээр нуун дарахаас аргагүй болоод байгаа юу. Ирсэн ч хэрэг нь дарагдчихаад байгаа юу гэх зэрэг асуудлыг хөндөх юм байна.
Ж.Сүхбаатар: Би өөрийгөө хангалттай хэмжээнд хамгаалах чадвартай.
Ж.Сүхбаатар гишүүн мэдээлэл хийсмийхээ дараа сэтгүүлчдийн цөөн асуултад жариулт огсөн юм.
-Ц.Нямдорж сайд та хоёрын дунд болсон явдлын талаар юу хэлэх вэ?
-Хувь хүний ёс суртахуунтай холбоотой асуудал. Тэр явдлыг хүмүүс өөр өерийн онцгөес харж тайлбарлаж байгаа нь тэдний л асуудал. Би тэр хүнд УИХ-ын гишүүнийх нь хувьд хүндэтгэлтэй хандаж байгаа. Бид хоёрын хоорондын явдлыг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, намын дээд албаны зүтгэлтэн хүний хоорондох харилцаа гэж харах нь зөв байх. Тэрээр талаар дуулиан лиан шуугиан тариад байх сонирхол алга. Цаг үе нь ч биш байх. Ийм асуудалд би өөрөө хүсээгүй байхад татагдан орсон нь миний хувьд харамсалтай байна.
-Ц.Нямдорж сайд эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх асуудал руу тань орсноос тийм явдал болсон уу. Тухайлбал, хөрөмго орлогын мэдүүлэгтэй холбоотой ч юм уу?
-Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой зүйлээс болж тийм асуудал үүсээгүй. Ер нь хуулийн салбарын шинэчлэл, авлигын эсрэг холбоотой зүйлүүдийг хөндсен. Энэ асуудлуудтай холбогд-сон болов уу гэж бодож байна. Өмне нь авлигын эсрэг тэмцэл Хууль зүйн яамтай холбоотой байсан шүү дээ. Дэлхийн олон оронд хууль зүйн яам гэхээсээ илүүтэй шударга ёсны яам гэдэг. Хууль зүйн яам сайн ажиллаж чадаагүй учраас АТГ байгуулагдсан. Өнеөдер бид авлигатай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх гэж байна. Ер нь бол буух эзэн, буцах хаяг нь тодорхой гэж бодож байна.
-Ц.Нямдорж сайдын гаргасан үйлдлийн та-лаар УИХ-ын Ёс зүйн хороонд хандсан уу?
-Хувь хүний ёс суртахуунтай холбоотой асуудал учраас намын дүрэм, журмын хүрээнд явах нь зүйтэй гэж үзсэн. Манай намын дотоод ардчилал, хяналтын тоголж, хужрыг нь тунгааж өгех байх гэж бодож байна. Тэр явдлыг зааглаж ойлгох хэрэггэй. Миний хувьд УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүнтэйгээ харьцаж байгаа асуудал дээр олон юм ярих шаардлага алга. Гэхдээ парламентын ордон гэдэг чинь боксын дэвжээ биш шүү дээ. Тэр үед би хариу арга хэмжээ авсан бол би эр хүн болох уу. Хариу арга хэмжээ аваагүй нь эр хүний зан болж өнгөрех үү гэх зэргээр тайлбарлаж болох л байх.
-Таны биед ямар нэг гэмтэл учирсан уу?
-Би өерийгөө хангалттай хэмжээнд хамгаалах чадвартай хүн шүү дээ.
Д.УРАН