2010.06.10

Дархан –Уулд ажилласан нэг өдөр

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сонгогдсон тойрогтоо нэг өдөр ажиллах шахуу телөвлөгөөтэйгөөр Дархан-Уул аймгийг зорьсон юм. Дархан-Уул аймаг тийшээ газрын өнгө засаж зуншлага сайхан болох шинжтэй. Хүн, малын зоо одоо л тэнийж байна уу гэлтэй дүр зураг харагдана. Хагалсан тариалангийн талбайнууд өнгө нэмж харагдах юм.

Ж.Сүхбаатар гишүүний эхний очих газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сум байлаа. Биднийг очиход Хонгорын эрчүуд бүгдээрээ түймэр унтраахаар явцгаасан байв.

Харин сумын Засаг дарга Ч.Чүлтэмбат тэргүүтэй сумыг Тамгын газрын ажилтан эмэгтэйчүүд УИХ-ын гшпүүнд цаг үеийн зарим асуудлыг танилцуулав. Хонгорын нутаг дэвсгэрт гарсан түймрийн шалтгаан аанай л бусад түймрийн адил ззэн нъ тодорхойгүй бололтой. Сумын иргэд зугаалга, найр наадам эхэлсэнтэй л холбоотой байх хэмээн таамаглацгааж байв. Төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн түргэн шуурхай хүргэдэг анхан шатыы засаг захиргааны нэгж бол яахын аргагүй баг.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байх үедээ Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг бусад нехедтэйгээ санаачлан боловсруулж, Засгийн газраар батлуулахад хүчин зүтгэсэн нэгэн.

Түүний Хонгор суманд ирсэн нэг зорилго нь багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус сумын 1,2,3 дугаар багт иж бүрэн компьютер, гэрэл зургийн аппарат, хувилагч, ажлын өрөөний ширээ сандал гардуулах байлаа. Багийн дарга нар иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх зүйл авсандаа тун баяртай байцгаасан. Дархан-Уул аймгийн 24 багаа иж бүрэн компьютержүүлэх нь хөтөлбөрийн хүрээнд хийх гол ажил бөгөөд дийлэнх нь төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх нөхцөлөөр хангагдаад байгаа аж.

Хонгор сумын Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны дарга Н.Алтантуяа ч сумын хүүхдүүдээ эх үрсийн баяраар баярлуулаарай гэсэн гишүүний хүсэлтийг биелүүлэх үүрэг авсан юм. Хонгор сум хордсон, хордоогүй гэсэн маргаан өнөө хүртэл үргэлжилсээр байгаа.

Хэдий дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар хийсэн шинжилгээ Хонгор хордоогүйг баталсан ч нутгийн зарим иргэн нийслэлд ирж хэвлэлийн хурал хийж, хэрхэн хохирч байгаагаа хэлсээр л байгаа. Хонгор сумын Засаг дарга Ч.Чүлтэмбатаас цөөн асуултад хариулт авлаа.

5 мянган га-д рапс тариална
-Танай сум газар тариалангийн бүс нутагт хамрагддаг. Энэ жилийн хувьд тариалангийн ажил ямар түвшинд явж байна. Хэчнээн га газарт тариалан эрхэлж байна вэ?

- Энэ жил манай Хонгор сум 12,5 мянган га-д тариалалт явуулахучиртай. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний уринштай гэсэн үг. Одоогоо улаан буудайн тариалалт дууссан. 7 мянга орчим га-д тариалалт хийсэн. Харин үлдсэн 5 мянган га-даа paпс тарихаар тариалалт хийж байна. Энэ жилийн хувьд харьцангуй чийгшил сайтай, олон жилийн урьдчилсан мэдээнээс харахад дундаж хур тунадастай байх нь гэж үзэж байна.Шатахуун, үрийн хувьд улсын нөөцөөс тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж байна. Ер нь тариалангийн ажил хэвийн байна.

-Өнгөрсөн жилийн газар тариалангаас авах бүтээгдэхүүний борлуулалт ямар байсан бэ. Хонгор хордлоготой гэсэн асуудал энэ бүхэнд нөлөөлдөг үү. Ер нь Хонгор сумыг тойрч байдагэнэ асуудал ямар байдалтай байна вэ?

-Улсын мэргэжлийн Хяналтын газраас өнгөрсөн дөрөв дүгээр сард ирүүлсэн дүгнэлтийн дагуу ямар ч хордлого байхгүй гэдэг нь батлагдсан. Манай сум хунсний ногоогоо Дархан-Уул аймагтаа борлуулдаг. Улаанбаатар хотод ч борлуулалт хийдэг. Хүнснийногооны борлуулалт хэвийн байсан. Улаан буудайгаа ХХААХҮЯ-ны дэргэдэх Тариалан эрхлэлт дэмжих санд борлуулж, тэндээсээяамны чиглэлээр борлуулалтын мөнгө орж ирсэн. Аль юм болгонхордлого гэж ярих вэ. Одоо хордлого байхгүй болсон. Энэнь сумын нэр хүндэд холбоотой дээр нь ард иргэдийн маань ажамьдралтай шууд холбоотой байдаг учраас бид туйлын болгоомжтойханддаг. Ер нь энэ асуудал сум оронд маань эргээд хор болж байна.Тиймээс мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байхад сөхөж ярихшаардлагагүй гэж үзэж байна. Харин цаашдын сайхан амьдралынхаатөлөө зүтгэцгээх хэрэгтэй байна гэж ярилаа.

Ж.Сүхбаатар гишүүн Дархан-Уул аймгийн "Victory zone" сургалтын төвд түр саатсан юм. Эрхэм гишүүний санал санаачилгаар "Иргэний боловсрол" төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 182 хүн англи хэл болон компыотер хосолсон анхан шатны сургалтад хамрагдах боломжтой болжээ. Эхний төгсөгчид нь ч сургалтад сурсан батламжаа Ж.Сүхбаатар гишүүнээс гардаж авлаа. Төгсөгчид бэлэн эд зүйл аваад байх биш оюуны хөрөнгө оруулалт авах нъ хэчнээн чухал болохыг сургалтад хамрагдсанаараа ойлгосноо батламж гардах үеэрээ хэлж байлаа. Тус сургалтын төвийн захирал О.Энхжаргалд танил тал биш, сурахыг эрмэлзэж байгаа хүмүүсийг сургалтад хамруулах нь ухлыг Ж.Сүхбаатар гишүүн зөвлөсөн.

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн таван талаас ордог хүлээн авахын өрөөг Ж.Сүхбаатар гишүүний санаачилгаар тохижуулсны нээлт ч энэ өдөр болж өнгөрлөө. Улсын төсвөөс 15 сая төгрөг зарцуулсны үр дүн гарчээ. Нэгдсэн эмнэлгийн эмч Ц.Баясгалан өмнө жижигумгар өрөөнд өвчтнүүдийг хүлээж авахад хэрхэн бэрхшээл учирч байсан одоо уужим цэлгэр тохитой газар болсноор хэрхэн ажлын үр дүнд сайнаар нөлөөлөхийг тайлбарласан юм.

Орхончууд жимсний мод илүү тарина

Бидний дараагийн очих газар нь Дархан-Уул аймгийн Орхон сум. Улсын хэмжээнд нарийн ногооны тариачалтын 15 хувийг бүрдүүлдэг, цэвэр амттай зөгийн балаараа алдартай, сүулийн гурван жил "Мишээл экспо"-д үзэсгэлэнгийн тэргүүн шалгаруулалтуудыг авдаг гээд энэ сумынхан бахархах зүйл ихтэй.

Орхон сумынхан газар тариалангийн ажилдаа хэдийн гарчээ. Орхон сумын Засаг дарга Р.Эрдэнэбаяр, ИТХ-ын дарга Д.Цогтбаатар тэргүүтэй сумын удирдлагууд УИХ-ын гишүүнийг хүлээн авлаа. Орхон сумын хоёр багийн төлөөлөл ч энэ үеэр иж бүрэн компьютер хэрэгсэл, ажлын өрөөний тавилга сэлтийг хүлээн авсан юм. Сумын Засаг дарга Р.Эрдэнэбаяр Ж.Сүхбаатар гишүүнд сум орныхоо цаг үеийн асуудлыг танилцуулсан юм. Орхон сум энэ жилийн хувьд хүнс ногооны тариалалт өмнөх жилийнхээс харьцангуй оройтсон байна. Учир нь цаг агаарын оаидал нөлөөлсөн байна. Өнгорсөн жил 1090 га-д төмс хүнсний ногоо тариалсан бөгоөд энэ жил га-гийн хэмжээ нэмэгдэх аж. Жимсннй мод тарих ажлыг сумын хэмжэздд түлхүү анхаарч байгаа тул энэ жил 70 га газарт мод тарихаар газрын хуваарилалтыг хийж эхэлсэн байна.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор сумын хэмжээнд 7 мянга гаруй мал хорогдсоноос ямаа, үхэр олноор хорогдсон байна. Малын сэг зэм устгалын ажил дээрээс толовлөсний дагуу хийгдсэн ч өнөө хүртэл нэг хоёр гэлтгүй мал хорогдсоор байгааг сумын удирдлагууд хэлсэн юм. Нийт малчдын өрхийн тавин хувиас дээш малын хорогдол үзсэн 10 гаруй өрх бий бөгөөдогтмалгүй болсонхоёр, гурван өрх байгаа аж. Усны түвшип олон жилийн дунджаас харьцангуй нэмэгдсэнээс өнгөрсөн сарын дундуур болсон шуурга, үерээс үүдэн сумын Засаг даргынТамгын газрын байрны дээвэр нуржэ.

Шарын гол үерлэснээс 18өрхийн 24га газар үерт автсан бөгөөд тариалалт хийсэн өрх байсан учраас 7 сая төгрөгийн бодит хохирол учирчээ. Хамгийн гол нь үүнээс үүдэн тариалалтын хугацаа алдаж байгаа нь тариаланчдад хүнд тусч байгаа аж. Орхон сумын ИТХ-ын дарга Д.Цогтбаатар, манай сумын хувьд өволжилт хаваржилт тун хүндхэн байсан. Харин зуны cap гараад цаг агаар тааламжтай байх сэтгэгдэл торүүлж байна. Иргэд төмс хүнсний ногоогоо тариалаад дуусаж байна. Харин нарийн ногоо буюу өргөст хэмх, байцаа, лооль зэргээ хараахан тариагүй хүлээж байна. Хүнсний ногооны борлуулалтын асуудал хүнд байдаг. Хүнсний ногооны үнийг тогтвортой байлгахыи тулд төрөөс бодлогоор дэмжмээр санагддаг.

Тариаланч бурийг зоорътой болгох, үр тарианы аж ахуй эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлж, нөхөн олговор олгох асуудапдтөрөөс нэгдсэн бодлогоор дэмжээсэй гэсэн бодолтой явдаг. Манай сумын тариаланчид ч ийм хүсзлттэй байдаг. Ард иргэддээ эрүүл аюулгүй хүнсээр хангахад манай сумын ногоочид үнэхээр анхаарал хандуулж чаддаг гэж ярилаа. Орхон сумын удирдлагууд гишүүнийг ажиллах үеэр интернэт сүлжээнд холбогдох хүсэлтээ уламжилсан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гишүн асуудлыг шийдвэрлэхээ амлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.