Ургац хураалт 92,4 хувьтай байна
Улсын хэмжээнд нийт 230,4, мянган .га-гаас 366,1 мянган тонн үр тариа, үүнээс улаанбуудай 362,0 мянган тонныг хурааж, үр тариа хураалт дунджаар 92,4 хувьтай байна. Сэлэнгэ аймагт үр тариагаа хурааж дуусаагүй 15 сумын 111 иргэн, аж ахуйн нэгжийн 16,2 мян.га талбай үлдсэн бөгөөд Хүдэр, Алтанбулаг, Ерөө, Зүүнбүрэн, Түшиг суманд гүйцэтгэл 50,8-87,9 хувьтай, бусад сумдад ургац хураалт 89,5-98,8 хувьтай байгаа аж. Ургац хураалт хамгийн удаашралтай байгаа газар нь Хүдэр сум болоод байна. 6200 га талбай цасанд даруулснаас 3200 га-г нь хураажээ. Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймагт хураавал зохих үр тарианы талбайн 84,5 -97,8 хувийг хураажээ. Одоогийн байдлаар тариалан эрхлэлтийг дэмжих санд нийт 87134 тонн буудай хүлээн аваад байна.