Ургац хураалтын урьдчилсан мэдээ ирлээ
Улсын ургацын төв комисст 09 дүгээр сарын 28-ны байдлаар ирсэн мэдээг нэгтгэвэл Улсын хэмжээнд 255536 га-д үр тариа тариалсан бөгөөд шууд хураасан 31436 га, ангилан хадалт 62161 га, цайруулалт 21814 га, нийт хураасан талбай 53250 га хурааж 20,8% байна. 1 га-аас 15,5 цн. Төмс: хураасан талбай 10037,7 га-аас 110845,3 тн хурааж 76,2%-тай, Хүнсний ногоо 4658,1 га-аас 56201,1тн хурааж 71,3%-тай байна. 1га-аас 120,7 цн байна.
Үүнээс:
Сэлэнгэ аймгийн дүнгээр 136881 га талбайд үр тариа тарьсан хураасан талбай Сэлэнгэ аймгийн хувьд үр тарианы ургац хураалтынхаа 26.5 хувийг ангилж, 12 хувийг цайруулсан ба шууд хураагаад байна.
Төв аймаг үр тарианы 22,3 хувь, төмсний 75.8 хувь, хүнсний ногооны 65.5 хувийг хураагаад байна.
Дархан-уул аймаг үр тарианы 17.2 хувь, төмсний 83.9 хувь, хүнсний ногооны 79.6 хувийг хураагаад байна.
Хэнтий аймаг 7660 га-д тарьсан,нийт хураасан талбай 2100 га, үүнээс цайруулж хураасан 1700 га, шууд 400 га, ургац 3000 тонн, төмс 382.8 га –аас 293 га-г хурааж 3332 тонн, хүнсний ногоо 180.1 –га-аас 163 га –г хурааж 2077 тонн ургац тус тус хураан аваад байна.
Булган аймаг үр тариа шууд хураасан 1772 га-с 2966 тн, ангилан хадалт 3524 га-с цайруулсан нь 2474 тн, ургац нь 4925тн. Нийт 4246 га-с 7892 тн хураасан. 1 га-н дундаж 18,6 цн, үр тарианы ургац хураалт 20 хувьтай байна. Төмс 641 га-с 61016 тн хураасан. Хүнсний ногоо 242 га-с 2270 тн-г хураан авсан ургац хураалт 80 хувьтай байна. Хадлан 71115 тн, гар тэжээл 975тн