Ахмадууд тариаланчдад туслах хөдөлгөөнд нэгдэв
2009.09.29

Ахмадууд тариаланчдад туслах хөдөлгөөнд нэгдэв

Энэ сарын 18-20 ны өдрүүдэд байгалийн гамшигт үзэгдэл болж их хэмжээний үр тариа цасанд дарагдаж газар тариалан эрхлэгчид болон улс оронд багагүй хэмжээний хохирол учраад байгаа билээ.

Энэ гамшигт үйл явдлыг хамтдаа даван туулахад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олон дэмжлэг хүсч хандивын данс нээгээд байгаа юм. Уг хүсэлтийг “Милл хаус”, “Талх чихэр” зэрэг компанийн хамт олон дэмжиж бусад аж ахуйн нэгж, пүүс, компанииудыг уриалан дуудлаа. Бас олон нийтийн зарим байгуулгага, иргэд тариаланчдад туслах хөдөлгөөнд нэгдэж байна.
УИХ-ын Тамгын газрын Ахмадын хороо дээрх санаачилга, уриалгыг дэмжиж энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг бусад ахмадууддаа уриаллаа.
Тэд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг ардынхаа мэргэн үгийг санаж зөвхөн өөрсдөө төдийгүй энэхүү хөдөлгөөнд гэр бүл, орон сууц, хороо, дүүргээрээ оролцох ажлыг санаачлан өрнүүлэхээ мэдэгдсэн юм. Ахмадууд энэ хөдөлгөөнд Тамгын газрын хамт олныг ч идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.