Буудайны 83,8 хувь, хүнсний ногооны 60,0 хувийг дотоодын ургацаар хангах боломжтой байна
2009.10.23

Буудайны 83,8 хувь, хүнсний ногооны 60,0 хувийг дотоодын ургацаар хангах боломжтой байна

2009 оны 10 дугаар сарын 23-ны өглөөний 9 цагийн байдлаарх мэдээ.
Үр тариа: 2009 оны 10 дугаар сарын 22-ны оройн 21 цагийн байдлаар: Улсын хэмжээгээр нийт 213,2 мян.га-гаас 343 мян.тн үр тариа, үүнээс улаанбуудай 339,7 мян.тн хурааж, үр тариа хураалт дунджаар 85,4 хувьтай байна.

Төмс, хүнсний ногоо: Улсын хэмжээгээр 12946,3 га талбайгаас 150 мян.тн төмс, 6207 га-гаас 75,4 мян.тн хүнсний ногоо тус тус хураан, төмс хураалт дунджаар 978 хувь, хүнсний ногоо хураалт 93 хувьтай байна.

Ургац хураалтын байдал:
Сэлэнгэ: үр тариа 80,6%, төмс 99,8%, хүнсний ногоо 96,8%
Булган: үр тариа 94,2%/
Дархан-Уул: үр тариа 66,2%, төмс, хүнсний ногоо тус тус 100%,
Төв: үр тариа 91,9%
Хөвсгөл:  үр тариа 92,5 % аймгууд ургацын мэдээг шинэчлэн өгсөн. Шинэчлэн ирүүлсэн мэдээгээр Сэлэнгэ аймаг 1520 га ургац алдсанаар 135,3 мян.га хураах болсон. Дундговь аймагт ургац хураалт дууссан бөгөөд төмс нийт 55,2 га тариалснаас 1 га-гийн алдагдалтай байна. Бусад аймагуудтай холбогдон ургацын байдал, цаг агаарын ерөнхий төлөвийн талаар мэдээлэл авсан. Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийт 73 мян.тн буудай хүлээн авчээ.

Ерөнхий мэдээлэл: 2009 оны ургацын урьдчилсан балансаар 338,9 мян.тн үр тариа, үүнээс 335,5 мян.тн буудай, 105,5 мян. тн төмс, 99,2 мян.тн хүнсний ногоо буюу 1 га-аас дунджаар 13.5 цн үр тариа, 114.3 цн төмс, 152.0 цн хүнсний ногоо тус тус хураан авахаар тогтоогдсон. Өнгөрсөн жилийн ургац хураалттай харьцуулбал улаанбуудай 135,0 мян.тн-оор, төмс 8,4 мян.тн-оор хүнсний ногоо 18,6 мян.тн-оор тус тус нэмэгдэж, жилийн хэрэгцээт буудайны 83,8 хувь, төмсний 114,0 хувь, хүнсний ногооны 60,0 хувийг дотоодын ургацаар хангах боломжтойг тооцоолжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.