Ургац хураалт энэ долоо хоногт дуусна
2009.10.19

Ургац хураалт энэ долоо хоногт дуусна

Хоёр хоногийн өмнө нийслэлд цас орж цаг агаар нэлээд сэрүүсэх төлөвтэй байна. Энэ өдрүүдэд газар тариалангийн бус нутагт цаг агаар ямархуу байгаа, саяын хүйтрэлт тариа хураалтад хэрхэн нөлөөлж байгаа талаар ХХААХУЯ-наас сүүлийн үеийн мэдээлэл авлаа.
Төв, Булган аймгийн зарим сумдаар бага зэргийн цас унасныг эс тооцвол тариалангийн гол бүс нутаг, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаар цас унаагүй, тариа хураалт хэвийн явагдаж байна. Цас унасан газруудад ч өчигдөр өглөөний байдлаар тэнгэр цэлмэж оройдоо тариа, ногоо хураалтдаа орно гэсэн мэдээтэй байв.

Энэ сарын 15-ны 18 цагийн байдлаар улсын хэмжээгээр нийт 181.8 га-аас 297.1 мянган тонн ур тариа хурааж, ур тариа хураалт дунджаар 72.3 хувьтай байна. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад нийт ургацын хэмжээ 91.6 хувиар нэмэгджээ.

Харин төмс, хүнсний ногооны хураалт үндсэндээ дууслаа. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Хөвсгөл, Булган зэрэг аймагт ур тариа хураалтын явц удаашралтай байна гэж үзэж байгаа бөгөөд дээрх газруудад 61.3-83.5хувьтай явагдаж байна. Төмс хүнсний ногоо хураалт Баянхонгор, Говь-Алтай, Орхон аймгуудад 72.5-75 хувьтай байгаа аж. Одоогоор тариалан эрхлэгчдийн санд нийт 56.2 мянган тн буудай хүлээн аваад байгаа бол гурилын үйлдвэруүдэд нийт 20.4 мянган тн буудай борлуулсан байна. Цаг агаарын хүндрэл гарахгүй бол энэ долоо хоногийн сүүлээр тариа хураалт дуусна гэж тариаланчид төлөвлөөд байгаа аж

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.